СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2024-07-21

“Дүнжингарав”-ын галд өртсөн оршин суугчид түрээсийн байрнаасаа хөөгдөхөд хүрчээ

Нийтэлсэн
1 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Н.Түвшин
1 сарын өмнө

Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Дүнжингарав” худалдааны төвийн замд энэ оны нэгдүгээр сарын 23-24-нд шилжих шөнө газ тээвэрлэж явсан ачааны автомашин осолдож, газ алдагдсаны улмаас дэлбэрэлт болж олон хүн харамсалтайгаар амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирсон билээ.

Галын улмаас гурван барилга байгууламж шатаж, 228 иргэн, 15 аж ахуйн нэгж байгууллагын эд хөрөнгөд хохирол учирсан юм. Тус дэлбэрэлтэд өртсөн “Эдү апартмент” хотхоны 207 дугаар байрны 60 гаруй өрхийг нүүлгэн шилжүүлж, тэд өнөөдрийг хүртэл түрээсийн байранд амьдарч буй юм.

Улсын онцгой комиссын галын дүгнэлтээр тус барилга нь барилгын бүтэц, хийцэд гажилт үүсээгүй, дэлбэрэлтийн нөлөөгөөр үүссэн ан цав байхгүй гэсэн дүгнэлт гарч байв. Иймд шатсан байрыг хүчитгэж, эргэн засварлах боломжтой хэмээн тус байрыг эзэмшигч иргэд үзэж буй юм.

Гэвч УОК, Нийслэлийн Засаг даргын тамгын газраас дорвитой арга хэмжээ авахгүй байгаа хэмээн оршин суугчид үзэж буй ажээ. Тус байрны гадна фасаданд “Шийдэл биш бөөрөнхий хариултаар аргацаасан төрийн удирдлагууд”, “Ерөнхий сайдаа анхааралдаа авна уу”, “Төр шийдвэр гаргаж чадахгүй байна”, “Бид цөхөрч байна”, “Түрээсийн хугацаа дуусаад хөөгдлөө” хэмээн бичсэн хулдаасан хэвлэл өлгөжээ.

Оршин суугчдын хувьд олон сар түрээсийн байранд амьдарч байгаа ба түрээсийн хугацаа дуусаж, байрнаасаа хөөгдөхөд хүрээд байгаа талаар учирлаж буй юм. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Irgen
1 сарын өмнө
116.206.83.106

Tatwar tulugchdiin munguur tureesiin bairand baij bhaar bairaa ywluus umnu gyls zasaad oroh hregtei shd tatwariin tulugchdiin munguur shine bair awah sanaatai butehgui atgag sanaatai

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.