СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Спорт | 2024-07-20

Гурван бөх допингийн төрлийн бодис хэрэглэсэн нь шинжилгээгээр тогтоогджээ

Нийтэлсэн
4 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Н.Түвшин
4 сарын өмнө

Үндэсний их баяр наадмаар дөрөв давсан 32 бөх болон 16 харваачаас Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага сорьц авч, шинжлүүлсэнээс дөрвөөс нь допингийн төрлийн бодис илэрсэн билээ.

Гэвч Германы лабораторид дахин шинжилгээг нягтлах шаардлагатай хэмээн Үндэсний бөхийн салбар хорооноос мэдэгдсэн юм.

Энэ талаар ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, Үндэсний бөхийн салбар хорооны дарга Н.Мягмараас тодрууллаа.

Үндэсний бөхийн салбар хорооны дарга Н.Мягмар:

-Допингийн эсрэг үндэсний байгууллагаас дөрвөн тамирчны гурвынх нь хариу ирсэн талаар бидэнд мэдэгдсэн. Нэгнийх нь хариу ирээгүй. Иймд Үндэсний бөхийн салбар хороо өчигдөр хуралдаж, гурван хүнтэй ажлын хэсгийг байгуулсан. Энэ ажлын хэсэг тэдгээр тамирчидтай холбоо тогтоож ажиллана. Би яг ямар хариу ирснийг мэдэхгүй байна. Шинээр байгуулагдсан ажлын хэсэг хуульд нийцсэн хүрээнд мэдээлэл өгөх байх гэлээ.

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Уншиж танилцсан зочин
4 сарын өмнө
116.206.83.106

За даа ойлгомжтой 3 илэрсэн 1 н ирээгүй гэдгийг ойлгож ядаад байх юм байхгүй Батсуурь байж таараа тэгж байгаад дарж үлээх гэж байгаан ойлгомжтой боллоо харина нөгөө 3 бөхийн зарлах биз дээ

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.