Сэтгүүлч Н.Өнөрцэцэгт холбогдох гэм буруутай эсэхийг шүүх хурлын бүрэлдэхүүн шийдвэрээ гаргахаар завсарлаад байна. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн гадна УИХ-ын гишүүн, сэтгүүлч Л.Мөнхбаясгалан очоод байгаа юм. Тэрээр дараах байр суурийг илэрхийллээ.
УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан:
-Монгол Улсын иргэн ямар ч хэрэг хийсэн бай өмгөөлөгч авах эрхээ эдлэх ёстой. Тэгэхээр энэ бол хүний эрхийг, Монгол Улсын бүх хууль дүрмийг зөрчиж байна гэсэн үг. Ял тулгах гэж байна. Хүн алсан, хүчирхийлэл үйлдсэн, эх орноосоо урвасан ч бай ямар ч гэмт хэрэгтэн дэлхий даяар өмгөөлөгч авах эрхтэй байдаг. Гэтэл Н.Өнөрцэцэгийг ямар ч өмгөөлөгчгүй шүүж байна.
Өнгөрсөн найман жил нэг нам төрийн эрхийг барьж ирсэн. Энэ үед сэтгүүлч, хэвлэл мэдээллийнхэн сөрөг хүчний үүрэг гүйцэтгэж байсан. Тэр дундаа Зариг.мн, тус сайтын эрхлэгч Н.Өнөрцэцэг бол тэр хэвлэл мэдээллийн байгууллагын нэг нь. Тэгэхээр хэвлэлийн эрх чөлөөнд ноцтой халдаж байна гэж үзэж байгаа.
Сэтгүүлч хүн эх сурвалжаа нууцлах эрхтэй. Н.Өнөрцэцэгийг үүн дээр ороогдож байна гэж бодож байна. Сэтгүүлч хүн хэнээс, хаанаас мэдээлэл авснаа нууцлах эрх нь дэлхий нийтэд байдаг. Энэ бол сэтгүүлч хүний өгөгдсөн заяамал эрх. Үүний эсрэг монголын шүүх ажиллаж байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Сэтгүүлчийг хорино гэдэг нь ард түмний мэдэх эрхэнд халдаж байна шүүхийнхэн гэж харж байна.