Зариг.мн сайтын эрхлэгч, сэтгүүлч Н.Өнөрцэцэгт холбогдох гэм буруутай эсэхийг шүүх хурал өнөөдөр хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Тэрээр өнөөдөр шүүх хуралд орохынхоо өмнө цахим хуудаснаа дараах зүйлийг бичжээ.
Сэтгүүлч Н.Өнөрцэцэг:
-Өнөөдөр шүүх хурал өглөө 09 цагаас хоёр дахь өдрөө үргэлжилнэ. Өчигдөр өндөр өсгийттэй явчихсан, яллах дүгнэлт уншина гээд босоод зогсоочихдог юм байна, 2-3 цаг зогссон байх. Ер нь асуултад хариулна гээд байнга зогсох л ёстой аж. Нуруу тасрах нь. Өнөөдөр хөлд эвтэйхэн гуталтай явна аа.
Цээжинд бөөн гуниг хураад болдоггүй. Бөглөрчих гээд. Маш хэцүү юм. Чаддагаар нь бөмбөрүүлж байна.
“Чи ийм ийм мөнгө ингэж авсан байна, Чи ийм хууль бус мөнгө олсон байна” гэхээсээ илүү “Чи энэ мэдээг яах гэж хийсэн юм, яагаад тэр шүүхийн гадаа очоод мэдээлээд шүүхийн нэр төрд халдаад байгаа юм. Ямар зорилгоор, яах гэж наад мэдээгээ хийсэн юм бэ?” гэж байна.
Сэтгүүлч гэдэг мэргэжил хуулийн хүрээнд ямар ч хамгаалалт алга. Миний хувьд олон нийтийн төлөө шударга ёсыг нэхэж сурвалжилга хийж явсан юм л даа. Тайлбарлах л юм. Эргээд харахад өөрийнхөө төлөө гэсэн бол чимээгүй л орших байж, өрөөл бусдын төлөө тамираа тасартал гүйсэн. Н.Өнөрцэцэгээ чи. Бусад чамайг үнэлэхгүй, дотор хүн чинь чамд баяр хүргэе.
Нэг ийм яахаа мэдэхгүй нөхцөлд байна, нуугаад яахав үнэнээ л хэлье.
Олон хулгай луйврыг илчлээд л, болохгүй бүтэхгүйтэй тэмцээд л, нийгмийн зөв зүг рүү нь чиглүүлэх гээд л, ядарсныг өмгөөлж, задарсныг шүүмжилж ирсэн. Энэ худлаа биш.
Гэтэл өнөөдөр өөрөөсөө өөр хэнд ч найдах юмгүй ганцаараа яллагдагч, шүүгдэгч болоод зогсож байна.
Шүүхээ нээлттэй явуулаад өг, өмгөөлөгчөөр хангаад өг гэж хүссэн. Н.Өнөрцэцэг хүссэн юм болохоор биелүүлэхгүй биз дээ.
Шөнө жаахан сууж бэлдлээ, миний бэлдэх ч юу байхав дээ, яг тулаад ирэхээр арга хайгаад суудаг л юм байна.
Та бүхэн минь гэр бүлээрээ амарч зугаалаад сайхан л яваа байх, миний шүүх хурал руу хааяадаа анхаараад, ганц нэг зүйлийг маань болж өгвөл түгээгээд өгөөрэй.
“Ээж нь ядраад байна гэсэн, эрт ир л дээ, маргааш бас шөнө ирэх үү” гэсэн асуулт зүрх жирсхийлгэв. Ирэх нь үгүйгээ ч ээж нь хэлж мэдэхгүй л байна.
Үнэн ганцаардаж, худал наргидгийг яг үнэндээ аан гээд хараад зогсож байна даа. Гэхдээ шүүх засаглалд итгэх итгэл найдвар маань бөхөөгүй л байна. Яалт ч үгүй л нотлох баримтаар бусдыг ялладаг бол би яах ч үгүй, үнэхээр шүү.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Setgel zvrheeree hamtdaa baigaa shvv. Unuruu chi chadnaa shudraga vnen yalnaa.Mongol bvsgvichvvd vneheer hvchirheg hatan uhaantai shvv.
Үнэн ялах байлгүй дээ. МАНАН ялчихлаа. Одоо ганц жаахан сэтгүүлч бүсгүйг тавиад явуулаасай!!!
Hvchtei bgaarai bvsgvi min chi ylna vneneer yvbal vher tergeer tuulai gvitsenee amjilt2
Үнэн худлыг дэнслэх хэмжүүр бий байлгүй дээ .олон түмний талцуулах хэрэггүй дээ.үнэхээр л үнэн шудрага явсан бол үнэн ялдаг л юм шүү дээ .