СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Улаанбаатар хот орчмоор долоодугаар сарын 20, 21-ний өдрүүдэд аадар орох төлөвтэй байна

Нийтэлсэн
4 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
4 сарын өмнө

Улаанбаатар хотын ойрын өдрүүдийн цаг уурын төлөв байдлыг ЦУОШГ-ын Урьдчилан мэдээлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн О.Оюунчимэгээс тодрууллаа.

Тэрээр "Улаанбаатар хот орчмоор долоодугаар сарын 20-21-ний шилжих шөнө аадар орно. Агаарын температур долоодугаар сарын 18-19 өдрүүдэд өдөртөө 25-30 хэмийн халуун байх төлөвтэй байна. Харин долоодугаар сарын 23-ний өдөр үдээс түр зуурын дуу цахилгаантай аадар орно. Ойрын өдрүүдэд өдөртөө халуун байх төлөвтэй боловч долоодугаар сарын 20-ний оройноос эхлүүлэн агаарын хэм бага зэрэг сэрүүсэж шөнөдөө 15 хэм, өдөртөө 21-26 хэмийн дулаан байх төлөвтэй байна. Мэргэжлийн байгууллагуудаас өгч буй сэрэмжлүүлэг мэдээллийг цаг тухай бүрд нь авч, болзошгүй үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна" гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.