СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Гэмт хэрэг | 2024-07-18

Интерполоор эрэн сурвалжлагдаж байсан БНСУ-ын иргэнийг Монголоос баривчиллаа

Нийтэлсэн
4 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Э.Цэлмэг
4 сарын өмнө

Залилах гэмт хэрэг үйлдэж эрэн сурвалжлагдаж байсан Бүгд Найрамдах Солонгос Улсын иргэнийг баривчилж, нутагт нь шилжүүлсэн талаар ЦЕГ-аас мэдээллээ. 

Бүгд Найрамдах Солонгос Улсад үндэстэн дамнасан санхүүгийн залилах гэмт хэрэг үйлдэж Интерполын “Улаан булант” зар мэдээгээр олон улсын хэмжээнд эрэн сурвалжлагдаж байсан тус улсын иргэн “К”-г Монгол Улсын нутаг дэвсгэрт орогнож байхад нь илрүүлэн энэ оны зургаадугаар сарын 21-ний өдөр баривчлан шилжүүлж өгөх зорилгоор цагдан хорьж байжээ.

“К” гэгчийг энэ оны сарын 9-ний өдөр тус улсын Хууль зүйн яам, Ерөнхий Прокурорын Газар, Үндэсний Цагдаагийн ерөнхий газрын алба хаагчдаас бүрдсэн хуяглан хүргэх баг Монгол Улсад ирж, шилжүүлэн авах ажиллагааг гүйцэтгэсэн байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.