Сэтгүүлч Н.Өнөрцэцэгт холбогдох хэргийн гэм буруутай эсэхийг шүүх хурал өнөөдөр 13:30 цагт Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхэлнэ.
Энэ хэргийг өмнө нь долоодугаар сарын 1-ний өдөр хэлэлцэхээр товлосон ч хохирогчийн өмгөөлөгч хэргийн материалтай танилцах хүсэлт гарган, ийнхүү хурлыг өнөөдөр хүртэл хойшлуулсан юм.
Зариг.мн сайтын эрхлэгч, сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг нэр бүхий зургаан иргэний болон шүүхийн нэр хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан, их хэмжээний татвар төлөхөөс зайлсхийсэн, мөнгө угаасан, төрийн нууцад хамаарах баримтыг хадгалсан гэх хэрэгт буруутгасан юм.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.