СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Нутгийн зарим газраар дуу цахилгаантай бороо орно

Нийтэлсэн
3 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
3 сарын өмнө

Өнөөдөр, маргааш ихэнх нутгаар хална.

Нутгийн зүүн хэсгээр солигдмол үүлтэй, бусад нутгаар үүлшинэ. Өдөртөө баруун аймгуудын нутгийн зүүн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй.

Салхи: Зүүн аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ.

Агаарын температур: Өдөртөө Монгол-Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар +20...+25 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +32...+37 градус, бусад нутгаар +25...+30 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Өдөртөө үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, өдөртөө +28...+30 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Өдөртөө үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр.өдөртөө +26...+28 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Өдөртөө үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, өдөртөө +25...+27 градус дулаан байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.