СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Сэлбэ голын үерийн далангийн барилга угсралтын ажлыг хийж байна

Нийтэлсэн
4 сарын өмнө

Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
4 сарын өмнө

Сэлбэ голын голдирлыг өөрчлөн барьсан “S’Outlet” дэлгүүрийн буулгасан талбай орчимд үерийн түшиц хана барих ажлыг эхлүүлсэн.

Энэ хүрээнд Сэлбэ голын эхэд байгуулсан хиймэл нуурт усны урсцыг тохируулан түр хааж, тухайн талбай орчмын газрыг хуурай болгон, үерийн далангийн барилга угсралтын ажлыг хийж байна. Үүнтэй холбоотойгоор Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн албаны дарга Ц.Төрхүү болон Усны зөвлөх инженер, техник ухааны доктор Ц.Сосорбарам нар дээрх байршлуудад ажиллалаа. 

Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн албаны дарга Ц.Төрхүү: 

-Сэлбэ, Дунд гол дагуу үерийн хамгаалалтыг сайжруулах чиглэлээр 1982 оноос хойш ямар нэг ажил хийгдээгүй. Харин өнгөрсөн сараас эхлэн тухайн голуудын лаг хагшаасыг цэвэрлэж байгаатай холбоотойгоор иргэд олон нийт тухайн голууд ширгэж байна гэдэг шүүмжлэлийг илэрхийлээд буй. Гэвч нийслэлийн зүгээс усны холбогдох мэргэжлийн байгууллагуудын эрдэмтдийн судалгаан дээр үндэслэн уг ажлыг хийж байна. Энэ хүрээнд Сэлбэ голын эхэд байгуулсан хиймэл нуурт усны урсцыг тохируулан хааснаар лаг хагшаас цэвэрлэх, мод бургас зөөх, “S’Outlet” дэлгүүрийн буулгасан талбай орчимд үерийн түшиц хана барих ажлыг хэвийн үргэлжлүүлэх боломжтой болж байгаа юм. Мөн аль болох бороо хур ороогүй үед эл ажлаа хийхгүй бол тухайн голуудын далан дагуу арав гаруй байршилд усны шүүрэлт өгөөд эхэлсэн нь эрсдэл дагуулж буй. Уг ажлыг хийж дууссаны дараа усыг хэвэнд нь урсгаж болно хэмээлээ.

Усны зөвлөх инженер, техник ухааны доктор Ц.Сосорбарам: 

-Сэлбэ голын эхэнд 13 га талбай бүхий газарт 300-500 мянган шоо метр нуур байгуулсан бөгөөд 1.5 жилийн дотор хур тунадсаар дүүргэх төлөвлөгөөтэй байсан. Гэвч өнгөрсөн оны долоодугаар сард орсон гурван өдрийн хур тунадсаар л уг нуур дүүрчихсэн. Хэрэв Сэлбийн эхэнд хиймэл нуур байгуулаагүй бол үерийн хохирол маш их байх байсан. Үертэй тэмцэх гол арга бол урсац тохируулгын усан санг байгуулах бөгөөд дэлхийн бүх улсад голын урсац тохируулгын усан сан байдаг. Жишээ нь, Япон манай улсын газар нутгаас дөрөв дахин жижиг боловч голын урсац тохируулгын 67 мянган усан сантай. Усан сан байгуулснаар Сэлбэ голын урсцыг тохируулах, хатаж ширгэсэн тохиолдолд экологийн зардлыг хэмнэж усаар тэжээх, үер болохоос сэргийлэх, ойр орчимд ой хээрийн түймэр болоход усны нөөцийг бий болгох зэрэг ач холбогдолтой юм гэв. 

Манай улс 1941 оноос хойш гадаргын гол мөрний судалгааг эхлүүлж байсан түүхтэй. Ийн 1982 оны долоодугаар сарын 20-нд Сэлбэ голд их хэмжээний үер буусны дараа уг гол дагуу шороон далан барьсан. Үүнээс хойш ямар нэгэн ажил хийгдээгүй учир лаг хагшаас 1-1.5 метр өргөгдөн, усны түвшин нэмэгдэж үер буух давтамжийг улам бүр ихэсгэж байсан юм. Харин лаг хагшаасыг цэвэрлэснээр үерийн эрсдэлээс тодорхой хэмжээнд сэргийлж чадсан. Үүнтэй хот суурин газар үргэлж тэмцэх шаардлагатай гэдгийг тэрбээр мөн онцоллоо. 

Сурталчилгаа

Сэтгэгдэл (4)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Байгаль
4 сарын өмнө
116.206.83.106

Хайран байгалийг сүйрүүлж байгаа!!! Хэнд ч хэрэггүй хиймэл нуур гэж байгуулчихаад эко системийг эвдэж хаячихаад бас үерээс хамгаалж байгаа гэж хуурах гэж!!!!Төрхүү гэж ман-ын халтар газрын наймаачин! сэлбэ голын эх хавийн газрыг зараад дууссан ш дээ! Ой мод ус хамаарахгүй зарсан. Тгд одоо хиймэл нуур нэрээр үзэсгэлэнт онгон байгалийг ухаж, бүх бургасыг хядсан. Мөнгө олох аргаа олох юм даа бузрууд. Энэ өвгөн нь хэдэн төгрөг ам руугаа чихүүлчихээд худлаа яриад яваа юм болдоо! манай энэ хавийн байгаль нэг мод хугалсан хүний амьдралыг ч өөдлүүлдэггүй айхтар эзэнтэй газар даа! Гардаж ухаж байгаа хүмүүст л хатуухан тусах байх даа!

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.