СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Спорт | 2024-07-17

Монголын буудлагын спортын холбооны Ерөнхийлөгч Э.Мөнх-Очир: МҮОХ огцрох болно

Нийтэлсэн
4 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Н.Түвшин
4 сарын өмнө

Буудлагын тамирчин О.Есүгэн, Н.Баяраа нар Парисын олимпод зөвхөн 50 метрийн урт бууны төрөлд оролцохоор болоод байсан ч урт бууны тамирчид бүтэн дасгалд оролцох боломжтой болсон талаар өнөөдөр Монголын Үндэсний Олимпын Хорооноос мэдэгдсэн юм.

Тамирчид зарим төрөлд оролцох боломжгүйд хүрэх болсон шалтгааныг МҮОХ болон Монголын буудлагын спортын холбоо нь өөр өөрөөр тайлбарлаж, өөрсдийгөө хамгаалах байр суурь илэрхийлж байв.

Тэгвэл өнөөдөр Монголын буудлагын спортын холбооны Ерөнхийлөгч Э.Мөнх-Очир дараах байр суурийг цахим хуудсаараа дамжуулан илэрхийллээ.

Монголын буудлагын спортын холбооны Ерөнхийлөгч Э.Мөнх-Очир:

-Ямар ч үед эцсийн мөч хүртэл тэмцэх ёстойгоо одоо ойлгосон байлгүй, МҮОХ. Бид хэлж хэрэлдэж, бүх газар руу бичиж ярьж, асуудал болгоогүй бол тэмцээндээ орж чадахгүй байх байлаа. Олимпын наадамд оролцох эрхээ хоёр жилийн өмнө авсан буудлагын тамирчин О.Есүгэн оролцох ёстой төрөл, зайдаа цэц мэргэнэээ сорихоор болов. Хуралдаж, алдаагаа засаад, тэмцээнд оролцох боломжтой болгосон Олимпийн хорооны эрүүлээр сэтгэдэг гүйцэтгэх зөвлөлийн гишүүдэд их баярлалаа. Бид яллаа! Одоо тэмцээн чухал. Тамирчид, дасгалжуулагч нартаа амжилт хүсье! 

Дэмжиж дуугарсан бүх хүнд баярлалаа. Үйл явдлын өрнөлийг эргээд нэг харцгаая. Хэн юу ярив. Тухайн тамирчин уг асуудлыг олон нийтэд ил болгоогүй бол гэсэн асуулт урган гарч ирж байна. Энэ асуудал дээр хэн хариуцлага хүлээх вэ?

гэжээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.