СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2024-07-17

Сэрэмжлүүлэг: Хотын төвд бамбай хоншоорт могой орж иржээ

Нийтэлсэн
3 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Н.Түвшин
3 сарын өмнө

Нийслэл хотын төвд бамбай хоншоорт хортой могой үзэгдсэн талаар Гэмтэл согог судлалын үндэсний төв /ГССҮТ/-өөс сэрэмжлүүллээ.

Тодруулбал, энэ сарын 16-ны өдөр Дөлгөөн нуур орчимд могой үзэгджээ.

ГССҮТ “Зуны улиралд бамбай хоншоорт хортой могой үерийн усаар дамжин хүн амын суурьшлын бүсэд орж ирдэг тул иргэд та бүхэн сонор сэрэмжтэй байж болзошгүй эрсдэлээс сэргийлнэ үү” гэжээ.

Бамбай хоншоорт могой нь биеийн урт 70 орчим см, хул шарга эсвэл хар хүрэн өнгөтэй байдаг байна.  

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.