СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2024-07-17

Н.Учрал: ЗГ-т орж ажиллаж буй МАН, АН, ХҮН-ын хамтын ажиллагааны гэрээг УИХ-аар батлуулна

Нийтэлсэн
1 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Н.Түвшин
1 сарын өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал мэдээлэл хийлээ.

Засгийн газрын хэрэг эрхлэхийн сайд Н.Учрал:

-Хамтарсан Засгийн газрын анхдугаар хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар Засгийн газрын үйл ажиллагааны талаар болон хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд төсөвт ямар шаардлагатай тодотгол хийх вэ гэдэг чиглэлээр хэлэлцсэн. УИХ-д төсвийн тодотголыг өргөн барихаар ажиллаж байна.

Аль нэг нам нөгөөтэйгөө өрсөлдөхөөс илүүтэйгээр ард түмнийхээ дунд үүссэн асуудал, бэрхшээлүүдийг шийдэхийн төлөө анхаарна гэдгийг Монгол Улсын Ерөнхий сайд илэрхийлсэн. Тэгэхээр Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг УИХ-д өргөн мэдүүлэх учиртай. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг боловсруулах ажлыг албан ёсоор эхлүүлсэн.

Энэ гэрээг байгуулах хүрээнд, Холбооны бүгд найрамдах Герман улсын сайн туршлага болох 2021 онд байгуулсан хамтарсан Засгийн газрын гэрээг туршлага болгон судалж байна. Мөн Шинэ Зеланд, Голланд зэрэг улсуудын сайн жишгийг нэвтрүүлнэ. Хамтарсан Засгийн газрын гэрээнд нэгдүгээрт, хамтарч ажиллах гол зарчмуудаа тодорхойлно. Хоёрдугаарт, хамтарч хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрүүдээ улс төрийн намууд зөвшилцөөд эрэмбэлдэг.

Засгийн газрын хувьд салбар дундын уялдааг хангуулж ажиллах нь маш чухал. Гурван намын сонгуулийн мөрийн хөтөлбөрт тусгагдсан заалт, зорилт, уялдаа холбоон дээр өнгөрсөн хугацаанд ажилласан. Намуудын мөрийн хөтөлбөрийн 80 хувь нь хоорондоо уялдаа холбоотой байна гэж ажлын хэсэг дүгнэж байгаа.

гэв.

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.