Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын есдүгээр багийн иргэн Б нь энэ сарын 14-ний өдрийн 08:00 цагийн орчимд гэрээсээ гараад сураггүй алга болсон байна.
Хүч нэмэгдүүлэн ажиллах тухай хүсэлтийг Цагдаагийн байгууллагаас энэ сарын 15-ны өдрийн 21:00 цагт Онцгой байдлын газарт ирүүлжээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах салбарын алба хаагчид, Цагдаагийн газрын алба хаагч, ар гэрийн 20 хүнтэй хамтран 17 настай, эрэгтэй Б-г эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна. Тус өдрийн 21:22 цагаас энэ сарын 16-ны өдрийн 00:45 цаг хүртэл эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан байна.
Мөн өчигдөр өдрийн 09:15 цагаас эхлэн Тарагт сумын Алтан тал багийн “Олон дов”, ”Дайргийн гол” гэдэг газар болон Арвайхээр сумын 10 дугаар хороо, 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт тус тус эрэн хайх ажиллагааг зохион байгуулжээ. Өнөөдөр үргэлжлүүлэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.
Эх сурвалж: ОБЕГ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.