СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2024-07-17

Хөвсгөл, Сэлэнгэ аймгуудад гарсан ой хээрийн түймрийг унтраахаар ажиллаж байна

Нийтэлсэн
1 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Э.Цэлмэг
1 сарын өмнө

Хөвсгөл аймаг, Улаан-Уул сум Мунгараг багийн “Шар нуур" гэдэг газар аймгийн төвөөс зүүн хойд зүгт 265 км, сумын төвөөс баруун хойд зүгт 160 км-т ойн гал түймрийн цэг илэрсэн байна. 

Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 27 дугаар ангийн алба хаагчид, Хилийн цэргийн 0257 дугаар ангийн Улаан-Уул сум дахь 0298 дугаар салбарын хоёр алба хаагч, Улсын тусгай хамгаалалтай газрын байгаль хамгаалагчид хамтран ойн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулан ажиллаж байна. 

Мөн Сэлэнгэ аймгийн Ерөө сум Бугант багийн "Марзын гарам" гэдэг газар ой хээрийн түймэр гарч байна гэсэн дуудлагыг энэ сарын 16-ны өдрийн 12:05 цагт хүлээн авчээ. Тус сумын Засаг даргын тамгын газрын байгаль хамгаалагч, идэвхтэн байгаль хамгаалагч, “Баянсуудал” ойн мэргэжлийн анги, “Жаврай” ойн мэргэжлийн анги, Улаанбаатар Төмөр замын "Мод боловсруулах үйлдвэр"-ийн ажилтнууд хамтран түймрийг унтраахаар ажиллаж байна. 

Сэлэнгэ аймгийн Мандал сум, Түнхэл багийн “Хүүш-Уул” гэдэг газар аймгийн төвөөс зүүн урд зүгт 300 км-т, Мандал сумаас зүүн урд зүгт 90 км-т firms.modaps.eosdis.nasa.gov сайтад энэ сарыэ 16-ны өдрийн 13:10 цагт ойн гал түймрийн цэг  илэрчээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын Мандал сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 19 дүгээр ангийн алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газрын байгаль хамгаалагч, орон нутгийн иргэдтэй хамтран түймрийн голомт руу хөдөлсөн байна. Гал түймрийг унтрахаар онцгой байдлын албан хаагчид ажиллаж байна. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.