Буудлагын тамирчин О.Есүгэн, Н.Баяраа нар Парисын олимпод зөвхөн 50 метрийн урт бууны төрөлд оролцохоор болж, 10 метрийн хийн урт буу болон хийн бууны холимог багийн төрөлдөө оролцох оролцох боломжгүй болоод байв.
Тэгвэл Монголын Үндэсний Олимпын Хороо /МҮОХ/-ны Ерөнхийлөгч Б.Баттүшиг урт бууны тамирчид бүтэн дасгалд оролцох боломжтой болсон талаар мэдээллээ.
МҮОХ-ны Ерөнхийлөгч Б.Баттүшиг:
-Асуудал гарсан цагаас хойш тасралтгүй Олон улсын буудлагын холбоотой харилцаатай байж, Зохион байгуулах хорооноос зөвшөөрөл авч чадсанаар буудлагын тамирчид бүх дасгалдаа буудахаар боллоо гэв.
Тамирчид буудлагын зарим төрөлдөө оролцож чадахгүй хэмжээнд хүрэхэд МҮОХ, Монголын Буудлагын Холбооны удирдлагуудын хариуцлагагүй үйлдэлтэй холбон тайлбарлаж буй юм. Иймд холбоодын удирдлагуудад хариуцлага тооцох ёстой хэмээн тамирчдын төлөөлөл үзэж буй билээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.