Өнөөдрөөс энэ сарын 19-нийг хүртэл ихэнх нутгаар хэт халахыг Цаг уур, орчны шинжилгээний газраас анхаарууллаа.
Хур тунадас: Нутгийн баруун хэсгээр үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Монгол-Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав газраар, өдөртөө Увс нуурын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Улз, Халх голын хөндийгөөр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй.
Салхи: Нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ.
Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж голын хөндийгөөр +5...+10 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +18...+23 градус, бусад нутгаар +11...+16 градус, өдөртөө Монгол-Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар +21...+26 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +31...+36 градус, бусад нутгаар +26...+31 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө +12...+14 градус, өдөртөө +26...+28 градус дулаан байна.
2024 оны 07 сарын 18-наас 2024 оны 07 сарын 22-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв:
Энэ сарын 18-нд Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, говийн бүс нутгийн зарим газар, Халх голын сав газраар, 19-нд Монгол-Алтай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 20-нд баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 21-нд төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи борооны өмнө түр зуур ширүүснэ. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө +7...+11 градус, өдөртөө +21...+26 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгаар шөнөдөө +19...+24 градус, өдөртөө +33...+38 градус, бусад нутгаар шөнөдөө +13...+18 градус, өдөртөө +27...+32 градус дулаан байна. 20-нд төвийн аймгуудын нутгаар, 21-нд нутгийн зүүн хойд хэсгээр бага зэрэг сэрүүснэ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.