СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Аадар бороо үргэлжлэн орох тул үерийн аюулаас сэрэмжлүүлж байна

Нийтэлсэн
4 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
4 сарын өмнө

Өнөөдрийн байдлаар Хөвсгөлийн уулсаас эхтэй Эг, Хэнтий нурууны баруун хажуугийн Ерөө, зүүн хажуугийн хэрлэн, Балж, Онон, Хурх, Хангай нурууны өврийн Онги, арын Хойдтамир зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 5-40см нэмэгдсэн байна.
Туул /Лүн/, Балж, Онон, Хэрлэн, Буянт, Ховд, Хархираа зэрэг голууд үерийн түвшинг 5-40см давсан байдалтай байна.
Ойрын өдрүүдэд зүүн аймгуудын нутгаар дуу цахилгаантай аадар бороо орох тул дээрх голууд болон сав голдрил дүүрэн элбэг устай байгаа гол мөрний усны түвшин богино хугацаанд огцом нэмэгдэж, үерлэх түүнчлэн хуурай сайр, гуу, жалгаар үер буух нөхцөл бүрдэж байгааг Цаг уур орчны шинжилгээний газраас анхааруулж буй.
Иймд малчид, аялаж амарч яваа иргэдийг уулын ам, голын ай сав буюу уруйн үер болох нөхцөл бүрдсэн газарт отоглож хоноглохгүй байх, үерийн аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.