Үндэсний их баяр наадамд түрүүлж, үзүүрлэсэн болон шөвгөрсөн бөхчүүдэд бай шагнал, цол чимгийн үнэмлэхийг гардууллаа.
Монголчууд та бид Тулгар төрийн 2233 Их Монгол Улсын 818, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалын 103 жилийн ой, Үндэсний их баяр наадмаа орон даяар ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлж, Шинэ дархан аваргатай, Шинэ улсын мэргэнтэй, Шинэ түмэн эхүүдтэй, монгол төрийн наадмын онцгой намтар түүхээ зузаатган баяжууллаа.
Хүй мандлын ногоон дэнжид өнөөдөр Уяачдын наадам эхэлж, сонгомол дээд, дунд, бага насны морьдын уралдаанд нийт 214 хурдан хүлэг уралдлаа. Мөн жороо морины уралдаан зохион байгуулагдаж, улс, аймгийн алдар цолтой хүчит 64 бөхийн барилдаан болж байна.
Энэ жилийн Үндэсний их баяр наадамд эх орны өнцөг булан бүрээс төрийнхөө их баяр наадмыг зорин ирсэн 6 насны нийт 966 хурдан буян уралдан тоосоо өргөж, торгон жолоогоо өргүүллээ.
Эрдэм төгс уяачид маань Төр, засгийнхаа хууль тогтоомж, шийдвэрт гүн хүндэтгэлтэй хандаж, нүүдэлчин түмнийхээ өв соёл, уламжлалыг үр хүүхдэдээ өвлүүлэн үлдээх, түгээн дэлгэрүүлэх үйлсдээ Монгол хүний малч, холч ухаанаар хандаж, эе эвийг сахин элдэв маргаангүй түвшин сайхан наадсанд Үндэсний их Баяр наадмыг зохион байгуулах хорооны даргын хувьд халуун талархал илэрхийлье.
Мөн энэ үеэр Монгол Улсын Шадар сайд, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны даргын хувиар өнөөдөр Ардын хувьсгалын 103 жилийн ойн баяр наадамд түрүүлж, үзүүрлэсэн болон шөвгөрсөн бөхчүүдэд бай шагнал, цол чимгийн үнэмлэхийг гардууллаа.
Мянга мянган жилийн буурал түүхтэй Монгол төрийн өнөд оршихын их бэлгэдэл, Монгол Улсын тусгаар тогтнолын баталгаа, Монгол түмний оюун санааны дархлаа болсон Монгол наадмынхаа абшиг, шүншиг шингэсэн энэхүү дэнжээс төрийн түмэн эхүүдийн босоо цагаан хийморь Та биднийг өнө мөнхөд ивээхийг ерөөе.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Шадар сайд жижиг харагдахгүй бн шүү.
Шадар сайд жижиг харагдахгүй бн шүү.
Ерөнхийлөгч маань тэгээд юу гардуулаад байсан юм бэ?
допингийн шинжилгээний хариу зарлаж байгаад дараа нь өгнө гэсэн биш үү ? Бас 12-ны орой зарлиг уншаад үнэмлэх тэмдэг өгөөд байсан, юу болоод байна вэ ?