СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Наадам | 2024-07-12

Монгол Улсын Ерөнхийлөгч хурдан соёолонгийн уралдаан үзэж сонирхлоо

Нийтэлсэн
5 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
5 сарын өмнө

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, Улсын Их Хурлын дарга Дашзэгвийн Амарбаясгалан, Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ нар өнөөдөр Хүй долоон худагт хурдан соёолонгийн уралдаан үзэж сонирхжээ.

Соёолонгийн уралдаанд Булган аймгийн Сэлэнгэ сумын харьяат, Аймгийн алдарт уяач Х.Бөхбатын хүрэн соёолон түрүүлж, торгон жолоогоо өргүүллээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч дараа нь Хүй долоон худагт “Богдын хурд” галд зочлов. Тус галд Булган аймгийн Гурванбулаг сумын харьяат, Аймгийн алдарт уяач С.Гал-Эрдэнийн уясан нандин хонгор азарга энэ жилийн азарганы уралдааны түрүү магнайг авсан юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх уяачид болон цугларсан наадамчдад баяр наадмын мэнд дэвшүүлж, амжилт хүслээ.

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.