Үндэсний их баяр наадмын соёолон морьдын түрүү магнайд Булган аймгийн Сэлэнгэ сумын харьяат Хишиг-Очирын Бөхбатын хүрэн үрээ хурдаллаа.
Аман хүзүүнд, Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын харьяат Л.Анхбаатарын хул үрээ, айргийн гуравт, Өвөрхангай аймгийн Хужирт сумын харьяат П.Батсайханы халзан үрээ, айргийн дөрөвт, Говь-Алтай аймгийн Шарга сумын харьяат Н.Зоригтын саарал үрээ, айргийн тавд, Завхан аймгийн Завханмандал сумын харьяат Ш.Доржрагчаагийн буган хээр тус тус орж хурдаллаа.
Энэ жилийн наадамд 217 соёолон уралдуулахаар бүртгүүлснээс 152 нь уралдсан юм.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.