Нийтэлсэн:
П.Оюу-Эрдэнэ
5 сарын өмнө
Улаанбаатар хотод өнөөдөр дуу цахилгаантай аадар бороо орно.
Иймд иргэдийг болзошгүй үер ус, аянга цахилгааны аюулаас сэргийлэн, аюулгүй байдлаа хангахыг анхааруулж дараах зөвлөмжийг хүргэж байна.
- Гэр, байшин, хашаагаа усанд автахаас сэргийлж суваг, шуудуу татах
- Хүүхдийн аюулгүй байдлыг хангаж, гол, тогтоол усны ойролцоо тоглуулахгүй байх
- Амарч зугаалахдаа голын эрэг нурахаас сэргийлж сонор, сэрэмжтэй байх,
- Уулын ам, голын ай савд отоглож, хоноглохгүй байх
- Аж ахуй нэгж байгууллагууд, орон сууцны хорооллууд зоорийн давхарыг ус орохоос сэргийлэн хамгаалалт татах, усыг соруулах
- Бага насны хүүхэд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хараа хяналттай байлгах
- Зөвхөн баталгаат зам гүүрээр зорчихыг нийслэлийн Онцгой байдлын газраас онцгойлон анхааруулж байна.