Улсын их баяр наадмын шүдлэн насны морьд уралдахад Өвөрхангай аймгийн Хархорин сумын уяач Цэрэндэндэвийн Давгасүрэнгийн хул үрээ түрүү магнайд хурдалжээ.
Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Гончинжавын Мөнхсайханы хээр үрээ аман хүзүүдлээ. Айргийн гуравт Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат Төмөрхуягийн Баярхүүгийн хээр үрээ, айргийн дөрөвт Өмнөговь аймгийн Цогтцэций сумын харьяат ААУ Чойжилийн Батжаргалын хонгор халзан үрээ, айргийн тавд Увс аймгийн Зүүнхангай сумын харьяат Цагааны Зулхүүгийн зээрд үрээ оржээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.