СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2024-07-10

Баянзүрх дүүрэг Дээлтэй Монгол наадмын шилдгээр шалгарчээ

Нийтэлсэн
1 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
1 сарын өмнө

Монголчуудын уламжлалт өв соёл, үндэсний хувцасны язгуур хэв шинж, угсаатны дээл хувцас, эд хэрэглэл, соёлын биет бус өвийг сурталчлах үүднээс "Дээлтэй Монгол" наадмыг жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг.

18 дахь жилдээ зохион байгуулж буй тус наадамд Баянзүрх дүүргээ төлөөлж 1100 гаруй иргэд оролцсон аж. Мөн Угийн бичгийн өргөө болгон гэрээ тохижуулж өнө эртнээс уламжилж өв соёлоо олон нийтдээ танилцуулжээ.

Энэ үеэр шилдэг дүүрэг, аж ахуйн нэгж байгууллага, дээл урлаач, хамгийн сайхан дээлтэй гэр бүл, сайхан дээлтэй оролцогч зэрэг ангиллаар шилдгүүдээ шалгаруулсан. Баянзүрх дүүрэг энэ удаагийн наадамд өндөр ач холбогдол өгөн оролцож, шилдэг дүүргээр шалгарлаа.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.