СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Нийслэлийн төв талбайд алтан соёмбот төрийн далбаагаа мандууллаа

Нийтэлсэн
5 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
5 сарын өмнө

Жил бүрийн долдугаар сарын 10-ны өдөр Нийслэлийн төв талбайд алтан соёмбот далбаагаа мандуулж, цэргийн ёслол хүндэтгэлийн ажиллагааг зохион байгуулдаг.

Монгол Улсын Их Хурлаас 2008 онд Монгол төрийн бэлгэ тэмдэг болсон Төрийн далбаандаа хүндэтгэлтэй хандах, түүх, соёл, түүхэн уламжлалаа нандигнан өвлөх үндэсний эв нэгдлийг бэхжүүлэх зорилгоор Төрийн далбааны өдөртэй болох хуулийг батлан жил бүрийн долдугаар сарын 10-ны өдөр Нийслэлийн төв талбайд алтан соёмбот далбаагаа мандуулж, цэргийн ёслол хүндэтгэлийн ажиллагааг зохион байгуулсаар ирсэн.

Монгол Улсын үндсэн хуульд “Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын бэлгэ тэмдэг нь Төрийн сүлд, туг, далбаа, тамга, дуулал мөн.  Төрийн сүлд, туг, далбаа, дуулал нь Монголын ард түмний түүхэн уламжлал, хүсэл тэмүүлэл, эв нэгдэл, шударга ёс, цог хийморийг илэрхийлнэ” гэж заасан байдаг.

 

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.