Үндэсний их баяр наадмын хурдан морьдын уралдаан хязаалан насны морьдын уралдаанаар эхэлж Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын уяач Батсуурийн Чинзоригийн хурдан хээр үрээ түрүү магнайд хурдаллаа.
Аман хүзүүнд Булган аймгийн Гурванбулаг сумын уяач Хишигжаргалын Энхжингийн хээр үрээ орж ирлээ. Айргийн гуравт Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын уяач Бямбажавын Баярмагнайн бор үрээ, дөрөвт Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын уяач Бэгзсүрэнгийн Гантулгын хээр үрээ, тавд Хэнтий аймгийн Норивлон сумын Нямновын Мөнхийн бор халзан үрээ тус тус орж ирлээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.