СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2024-07-09

ТББХ: Засгийн газрын бүтцийн тухай хуулийн төсөл болон бусад хууль, тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулав

Нийтэлсэн
3 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
3 сарын өмнө

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр /2024.07.09/ дахин хуралдаж, Засгийн газрын бүтцийн тухай, Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуулийн төсөл, эдгээр хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан бусад хууль, тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулжээ.

Байнгын хороо Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасны дагуу хууль, тогтоолын төслүүдийг зүйл бүрээр нь хэлэлцэв.

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн О.Номинчимэг, Д.Цогтбаатар нар Засгийн газрын бүтцийн тухай хуулийн төсөлд тусгасан

УИХ-ын гишүүн О.Номинчимэг, “жастис” гэдэг нь зөвхөн шударга ёс гэдгээс гадна улс орны хууль зүйн системийг хэлдэг. ХЗДХЯ-ны англи нэршилд “жастис” гэж байгаа. Тиймээс давхардсан нэр томьёо байх нь зохимжгүй. Шударга ёс гэдэг үг зөвхөн нэг яамны нэрэнд орох бус цаашид хэрэгжүүлэх үнэт зүйл байх ёстой хэмээн саналаа тайлбарласан. Энэхүү саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн.

Мөн УИХ-ын гишүүн А.Ариунзаяа, С.Зулпхар, Г.Лувсанжамц нарын найман гишүүн дээрх хуулийн төсөл дэх “Гэр бүл, хүний хөгжлийн яам” гэснийг “Гэр бүл, нийгмийн хамгааллын яам” гэж өөрчлөх зарчмын зөрүүтэй санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив.

Үүнтэй холбоотойгоор Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуулийн төсөлд тусгасан “Шударга ёс, хууль зүй, дотоод хэргийн сайд” гэдгийг “Хууль зүй, дотоод хэргийн сайд” гэж өөрчлөх, “Гэр бүл, хүний хөгжлийн сайд” гэснийг “Гэр бүл, нийгмийн хамгааллын сайд” гэж, “Зам, тээврийн хөгжлийн сайд” гэснийг “Зам, тээврийн сайд гэж өөрчлөх саналуудыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив.

Түүнчлэн УИХ-ын гишүүдээс гаргасан Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл дэх сайд нарын эрхлэх асуудлын хүрээнд өөрчлөлт оруулах зарчмын зөрүүтэй саналууд, бусад хуулийн төслүүдтэй холбоотой гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулж, хууль, тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлэг явуулсан талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтжээ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.