УИХ-ын гишүүн С.Эрдэнэболдоос цаг үеийн зарим асуудлаар мэдээлэл авлаа.
УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд:
-Төрийн ордонд асар их худалдан авалт явагдаж байна. Дахин ашиглах боломжтой тавилгуудыг гаргаж байна. Дарга нарын сандал ширээг солиход асар их мөнгө зарцуулж байна. Үүн дээр УИХ-ын тамгын газарт асуулга тавьсан байгаа.
Ковидын үед олон аж ахуй нэгжүүд дампуурсан. Өр зээлээ төлж чадаагүйгээс болоод мөнгө угаасан гэдэг хэргээр шалгагдаж байна. Иймд холбогдох зургаан байгууллагад албан бичиг хүргүүллээ. Бизнесийн орчноо сэргээх, төсвийн тансаглалыг танах ёстой гэж үзэж байна.
УИХ-ын гишүүд хэт том өрөө тасалгаанд ажиллах шаардлагагүй. Энгийн ажил хэргээ явуулах бүрэн боломжтой. Шинэчилнэ гэдэг нь татвар төлөгчдийн мөнгийг л зарлагдана гэсэн үг. Хувийн хөрөнгөөр хийгдэж байгаа гэдэг мэдээлэл яваад байгаа. Тэр худлаа шүү. Яам, тамгын газар, агентлагууд хэтэрхий данхар байна. Хэмнэлтийг өөрсдөөсөө эхлэх ёстой. Төрийн ордны нөхцөл байдлыг шүүмжилснээрээ ад болж байна гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Зөв