Шударга ёс, хууль зүй, дотоод хэргийн яамыг Ардчилсан нам удирдана гэх мэдээлэлд УИХ-ын гишүүн О.Алтангэрэл дараах тодруулга мэдээллийг өгөв.
УИХ-ын гишүүн О.Алтангэрэл:
-Ардчилсан нам хэдэн хэдэн асуудлыг шийдвэрлэх үүднээс хамтарч ажиллах нь зүйтэй гэдэг байр суурин дээр нэгдсэн. Тухайлбал, Шударга ёс, авлигатай тэмцэх асуудлыг ярилцъя. Үүн дээр ахиц дэвшил гаргах чиглэлээр хамтарч ажиллах боломжтой гэсэн байгаа. Хэн нэгэн хүний нэр, бүлгийн шийдвэр албан ёсоор гараагүй байна.
Хууль зүйн салбарыг авлигагүй болгох, хүний эрх чөлөөг хамгаалах шаардлага байна. Үүн дээр илүү анхаарч ажиллах боломжтой гэдгээ л илэрхийлсэн байгаа гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Элбэгдорж, Сайханбилэг, сахал Эрдэнэбилэг нарыг хамгаалах гэмт үйлдлийг нь мөрдөн шалгахгүй болгох байх даа