Монгол Улсын ерөнхийлөгч асан Н.Энхбаяраас хамтарсан засгийн газар байгуулах асуудал болон бусад цаг үеийн асуудлаар тодруулга мэдээлэл авлаа.
Монгол Улсын ерөнхийлөгч асан Н.Энхбаяр:
-Хамтарсан Засгийн газар байгуулах асуудлыг миний хувьд эсэргүүцээд байгаа шалтгаан нь МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэд муудаа биш юм. Монгол Улсын ерөнхийлөгчөөр ажиллаж байсан хүний хувьд Үндсэн хуулийг дээдлэх ёстой гэж боддог. Сонгуульд ялсан нам дангаараа засгаа байгуулах ёстой гэж заагаад өгчихсөн байгаа шүү дээ. Ардчилсан намынхан ялагдчихаад засагт орно гээд улайран дайрч, хяналт тавина гэж худлаа яриад байх юм. Ардчилсан нам ард түмнийхээ саналыг үгүйсгэж байгаад харамсаж байна.
С.Баяр МАНАН-гийн Засгийн газрыг байгуулсан хар тэмдэгтэй үлдсэн хүн. Энэ залуусыг өөртэйгөө адил хар тэмдэгтэй болгох гээд байна.
Миний хувьд сонгуулийн маргааш л ерөнхий сайдтай уулзаж, энэ асуудлаа хэлж байсан. Би МАНАН-тай арван жил тэмцэж яваа. Л.Оюун-Эрдэнэ сайдад өөрт мэдэгдэхгүй аюул дагуулна. Махны машин ажиллаж эхэлнэ. С.Баяр намайг эхлээд шоронд оруулсан. Дараа нь өөрөө ч шоронд орсон. Бид хоёроос өөр энгийн залуус ч хохирсон шүү дээ гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.