СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2024-07-06

Авто зам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээлэл googlemap-д байршина

Нийтэлсэн
2 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
2 сарын өмнө

Өнөөдрийн байдлаар Улаанбаатар-Арвайхээр-Баянхонгор-Алтай-Ховд-Баян-Өлгий чиглэлийн авто замын батлагдсан трасс болон замын дагуу 3 хилийн боомт, 5 аймаг, 13 сумын төвүүдийг Google-Map-ийн газрын зурагт оруулах ажил амжилттай үргэлжилж байна.

Зам, тээврийн хөгжлийн яамнаас санаачлан олон улс, улсын чанартай авто зам дагуух зорчигч тээврийн авто буудал, хоолны газар, авто засварын төв, эмийн сан зэрэг үйлчилгээний байгууламжийн байршил зүйн зураг, үйл ажиллагааны цагийн хуваарь, зурган мэдээллийг Google Map системд байршуулахаар И-Тек компанитай гэрээ байгуулан өнгөрсөн зургаадугаар сарын 19-нөөс ажлаа эхлүүлж, Баян-Өлгий, Увс аймагт ажлаа үргэлжлүүлж байна.

Энэ төсөл нь цаашид Монгол Улсын бүх орон нутгийн хэмжээн дэх олон улс, улсын чанартай замын дагуу хийгдэх юм.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.