СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Уул уурхай | 2024-07-05

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 19 ажилтан аудитор боллоо

Нийтэлсэн
5 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
5 сарын өмнө

“Эрдэнэс Тавантолгой” ХК нь 2019 оноос хойш Олон Улсын Нэгдсэн менежментийн тогтолцооны "ISO" 9001:2015  Чанарын менежментийн тогтолцооны стандарт,​ "ISO" 14001:2015  Байгаль орчны менежментийн тогтолцооны стандарт​, "ISO" 45001:2018  Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын менежментийн тогтолцооны стандартуудыг Франц улсын Афнор группээс баталгаажуулан, хэрэгжүүлж байна.

Мөн 2022 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК-д "ISO" 37301:2021 Нийцлийн менежментийн тогтолцоо, "ISO" 37001:2016 Авлигын эсрэг менежментийн тогтолцооны баталгаажуулалтыг Америкийн Нэгдсэн Улсын итгэмжлэлтэй Бүгд Найрамдах Энэтхэг Улсын "QFS Management" “System” LLP болон Их Британи, Умард Ирландын  Нэгдсэн  Вант  Улсын  "LMS Certifications Limited" байгууллагаар баталгаажуулан хэрэгжүүлж байна.

Дээрх стандартуудын тэргүүлэх аудиторуудыг бэлтгэх сургалтыг Олон улсын стандартын академийн олон улсад туршлагатай, мэргэшсэн багш нар модуль 4 багц сургалтыг хийж, компанийн 19 ажилтан амжилттай хамрагдаж Тэргүүлэх аудиторын гэрчилгээг гардан авлаа.

Энэхүү стандартын тэргүүлэх аудиторууд бэлтгэснээр “Эрдэнэс Тавантолгой” ХК нь гэрээт болон туслан гүйцэтгэгч компанид Олон улсын стандартын дагуу аудит хийх боломжтой болж буй юм.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.