СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2024-07-04

Л.Гантөмөр: АН, МАН нийлээд авлигаас салж чадвал ард түмэн хожно биз дээ

Нийтэлсэн
3 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
3 сарын өмнө

Ардчилсан намын Улс төрийн зөвлөл гурван цаг хуралдсаны эцэст МАН-тай эвсэж, хамтарсан Засгийн газарт орж ажиллахаар шийдвэрлэв.

Энэ талаар АН-ын дарга Л.Гантөмөр: 

-МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнийн зүгээс тулгамдсан асуудлыг шийдвэрлэх албан бичиг хүргүүлсэн. Энэ хүсэлтийн дагуу АН-ын улс төрийн зөвлөл шийдвэр гаргахаар хуралдсан. Тулгамдсан асуудлын хүрээнд хамтарч ярилцах хэлэлцээр хийх шаардлага үүссэн. Геополитикийн нөхцөл, улс орны хямрал, ядуурал, ажилгүйдэл, утаа болон түгжрэлийн асуудлыг хэрхэн шийдвэрлэх тухай ярилцах шийдвэрийг АН-ын улс төрийн зөвлөл гаргалаа.

Маргааш улс төрийн намын дарга нар уулзана. Ирэх дөрвөн жилийн хугацаанд парламент, Засгийн газар юу хийх, асуудлыг хэрхэн шийдвэрлэх, мөрийн хөтөлбөрөө хэн нь яаж хэрхэн хэрэгжүүлэх бодит шийдвэр гаргаж байна. Огт хамтрахгүй цөөнх нь цөөнх олонх нь олонхоороо гэсэн ийм зүйл биш. Урагшаа алхах шийдвэр гаргаж байна. Нийт оролцсон гишүүдийн гурав нь шаардлагагүй гэж үзсэн бол үлдсэн хувь нь дэмжиж, урагшаа хараад явах хэрэгтэй гэдэгт санал нэгдсэн. Албан тушаалын тохироо хийхээсээ өмнө яриа хэлэлцээрүүд өнөөдрөөс эхэлж байна. Монгол улсыг хөгжүүлэхийн төлөө явна.

Төрийн алба аль ч намын гишүүнд ялгавартай ханддаггүй байх, аль нэг намын гишүүн болсноороо ялгаварлан гадуурхалтад өртөж байгаа явдал их байна. Үүнээс эхлээд асуудлыг шийдвэрлэхээс эхэлнэ. гэлээ.

Ярилцлагын эх сурвалж: News.mn

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Од
3 сарын өмнө
116.206.83.106

МАНАН…новшнууд..

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.