Авлигатай Тэмцэх Газраас олон улсын байгууллагуудтай хамтран ажилласнаар 1.7 сая ам.долларын хохирлыг Монгол Улсад эргүүлэн төлүүлжээ.
Тодруулбал, Дэлхийн банкны санхүүжилтээр Монгол Улсад 19.5 сая ам.долларын өртөгтэй “Цахим эрүүл мэнд” төсөл 2016 оноос эхлэн хэрэгжсэн. Гэвч аудитын дүгнэлтээр тус төсөл хангалтгүй үнэлэгдэж, улмаар Дэлхийн банк уг төслийг зогсоож, Монгол Улсын Засгийн газраас нийт 1.7 сая ам.долларыг нэхэмжилсэн байдаг. Иймд төсвөөс дээрх зээлийн төлбөрийн хүүг төлж байжээ.
Харин Авлигатай тэмцэх газар/АТГ/ энэхүү төслийг шалгаад төслийн гүйцэтгэгч БНСУ-ын “Taihan Cable & Solution” компани нь хуурамч баримт бичиг бүрдүүлэх замаар төслийн сонгон шалгаруулалтад хууль бусаар шалгарч, гэрээнд тусгагдсан төслийн хөрөнгийг үр дүнгүй захиран зарцуулж улсад их хэмжээний хохирол учруулсан болохыг тогтоожээ.
Улмаар АТГ-ын мөрдөн шалгах ажиллагааны үр дүнд Өмнөд Солонгосын дээрх компаниас 1.7 сая ам.долларын хохирлыг Монгол Улсад эргүүлэн төлүүлж, улсын төсвөөс дээрх зээлийн төлбөрийн хүүг төлж байсныг зогсоосон байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.