Экологийн цагдаагийн албаны Эргүүл, хяналт шалгалтын хэлтсийн цагдаагаар ажиллаж байсан хоёр хүн болон тэдэнд хахууль өгсөн иргэнд холбогдох хэргийг Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өнгөрсөн даваа гарагт хэлэлцэн шийдвэрлэлээ.
Эргүүлийн цагдаа, ахлах ахлагч М.Сүхбаатар, дэд ахлагч Х.Бөхбат нар Сонгинохайрхан дүүргийн нутаг, Баруунтуруун дахь шалган нэвтрүүлэх товчоонд албан үүргээ гүйцэтгэж байхдаа хууль бусаар мод тээвэрлэж явсан иргэн Э.Тэнгисээс мөнгө авсан хэрэгт яллагдагчаар татагдсан аж.
Дээрх шүүхийн шүүгч С.Сэржмядаг даргалан энэ гурван хүн, тэдний өмгөөлөгч нар, НПГ-ын хяналтын прокурорыг оролцуулан хийсэн шүүх хурлаас шүүгдэгч нарыг хахууль авсан, өгсөн гэм буруутайд тооцжээ.
Улмаар Х.Бөхбатад нэг жил хорих, М.Сүхбаатарт зургаа, Э.Тэнгист 5.7 сая төгрөгөөр торгох ял шийтгэж, нийтийн албанд ажиллах эрхийг нь тодорхой хугацаагаар хассан байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.