СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

“Шинжаан шинфа”-гийн эрхийг шилжүүлэхээр халдсан хүмүүсийг гэм буруутайд тооцов

Нийтэлсэн
4 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Равжаа
4 сарын өмнө

-Гүйцэтгэх захиралд нь торгох ял шийтгэлээ-

“Төрийн банк”-ны албан тушаалтнуудад эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл болсон БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Шинжаан шинфа” компанитай холбоотой хоёр ч хэргийг шүүхүүд хянан хэлэлцлээ.

Тодруулбал, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ӨМӨЗО-ы харьяат Б.Эрдэнэдалай, манай улсын иргэн Т.Хүрэлжанжин, П.Оргил, Ч.Бат-Амгалан, Ц.Мoнхбат, А.Даваасүрэн, Д.Батаа нарт холбогдох хэргийг oчигдoр хэлэлцээд эрүүгийн хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Тэд “Шинжаан шинфа” ХХК-ийн 51 хувийн хувьцааг эзэмшигч Вү Жoн Жүнд 2021 оны есдүгээр сарын 7-нд халдаж, дарамтлан сүрдүүлсэн, Шадар сайдад хаягласан захидал хүргүүлэхийг завдсан гэх хэрэгт яллагдагчаар татагдсан юм. Тодруулбал, Б.Эрдэнэдалайгийн санаачилга, тoлoвлoгoo, захиалгын дагуу Т.Хүрэлжанжин, Ц.Мoнхбат, А.Даваасүрэн, Д.Батаа нар уг компанийн хувьцаа эзэмшигчид хутга тулган халдаж, нэг бус удаа цохиж гэмтээн, “Шинжаан шинфа” ХХК-ийг Монгол Улсын Засгийн газартай байгуулсан концессын гэрээнээс татгалзуулах тухай хуурамч албан бичигт гарын үсэг зуруулсан гэдэг. Улмаар уг албан бичгээ Шадар сайдад хаяглан шууданд хийсэн байсныг хууль сахиулагчид хүлээн авагчид нь очихоос oмнo хураан авсан юм. Концессын гэрээнээс татгалзах тухай хуурамч албан бичиг, баланк, тамга, тэмдгийг П.Оргил, Ч.Бат-Амгалан нар бэлтгэж oгсoн хэмээн буруутгагдсан юм.

Тэдний гэм буруутай, эсэхийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерoнхий шүүгч Б.Халиун даргалж, шүүгдэгч нар, тэдний 12 oмгooлoгч, НПГ-ын хяналтын хо ̧р прокурорыг оролцуулан нээлттэй хийгээд Эрүүгийн хуулийн 17.6-1-ийн бусдын эд хoрoнгийг авахаар заналхийлсэн, 17.8-1 дэх хэсгийн эд хoрoнгo устгаж, гэмтээсэн, 17.1-1-ийн эд зүйл хулгайлсан, бусдын биед хoнгoн хохирол санаатай учруулсан, 23.2-1 дэх хэсгийн хуурамч бичиг баримт үйлдэж, ашигласан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцлоо. Тэдэнд ял шийтгэл оноох хурлыг oнooдoр хийхээр түр завсарлажээ.

Энэ хэрэгт яллагдагчаар татагдсан өвөрлөгч иргэн Б.Эрдэнэдалайгийн хувьд манай улсад нэвтрэх виз авалгүй Дорноговь аймгийн Хатанбулаг сумын нутаг дахь Хангийн боомтоор БНХАУ-аас ачуулсан буйданд бүгж, ачааны машинаар тээвэрлүүлэн орж ирсэн нэгэн. Ийнхүү хууль бусаар орж ирээд бичиг баримтаа хууль ёных болгохын тулд хойд хилээр нэвтэрсэн гэх тамга даруулсан хэрэгтээ хилийн шалган нэвтрүүлэх албаны ажилтнуудын хамт ял шийтгүүлсэн юм. Т.Хүрэлжанжингийн тухайд БНСУ-ын иргэнтэй хамтарч Л.Чинбат, Л.Гүндалай тэргүүтэй олон айлаас эд зүйл хулгайлсан хэрэгт яллагдагчаар татагдсан нэгэн билээ.

“Шинжаан шинфа” ХХК-тай холбоотой өөр нэг хэргийг Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх уржигдар хэлэлцэн шийдвэрлэж, гүйцэтгэх захирал Сүн Гуан Ченд авлигын хэргээр хо ̧р дахь удаагаа ял оноолоо. Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсээс тус компанийн 2017-2020 оныг дуусталх хугацааны албан татварын ногдуулалт, тoлoлтoд хяналт шалгалт хийхэд 3.8 тэрбум тoгрoгийн татвар ногдох орлогыг нуун дарагдуулж, тайландаа тусгаагүйг нь илрүүлсэн юм. Гэвч тэрбээр тус хэлтсийн татварын улсын байцаагч Ж.Энхжаргалд 400 орчим сая төгрөгтэй тэнцэх хэмжээний ам.долларын хахууль өгч, зoрчлийн дүнг 119 сая болгон бууруулсан акт тогтоолгосон хэрэгт холбогдсон талаар бид өмнө нь мэдээлсэн. Уг хэргийг шүүх хянан хэлэлцээд Сүн Гуан Ченд 14 сая төгрөгөөр торгох ял оноосон бол татварын байцаагчийг хоёр жил зургаан сарын хугацаагаар хорихоор болжээ. Сүн Гуан Чений хувьд oмнo нь дээр дурдсан банкны удирдах албан тушаалтнуудтай холбоотой авлигын хэрэгт хоёр жил хорих ял шийтгүүлж байсан юм.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.