УИХ-ын даргаар Д.Амарбаясгаланг томилох асуудлыг анхдугаар чуулганаар хэлэлцлээ.
МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, УИХ-ын даргад Дашзэгвийн Амарбаясгаланг нэр дэвшүүлсэн талаарх танилцуулгыг УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар танилцуулсан юм.
Ингээд "Д.Амарбаясгаланг УИХ-ын даргаар томилъё" гэсэн томьёоллоор санал хураалт явуулахад 126 гишүүнээс таван гишүүн татгалзсан юм. УИХ-ын чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар Д.Амарбаясгаланг УИХ-ын даргаар томиллоо.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.