СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Уул уурхай | 2024-06-15

“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК 128 МЯНГАН ТОНН ЭРЧИМ ХҮЧНИЙ НҮҮРС БИРЖЭЭР АРИЛЖЛАА

Нийтэлсэн
6 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
6 сарын өмнө

“Эрдэнэс Тавантолгой” ХК 2024 оны 6 дугаар сарын 14-ний өдөр Монголын Хөрөнгийн Биржээр 20 багц буюу 128 мянган тонн эрчим хүчний нүүрсийг БНХАУ-ын Ганцмод боомт хүргэж өгөх нөхцөлөөр арилжлаа.

Арилжаанд 4 худалдан авагч оролцсон бөгөөд нэг тонн нүүрсний үнийг 52.2 ам.доллароос эхлэн дуудаж, 55.7 ам.долларт хэлцэл хийгдлээ.

Ингэснээр “Эрдэнэс Тавантолгой” ХК 2024 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн байдлаар нийт 25 удаагийн арилжаагаар 1.23 тэрбум ам.долларын үнэлгээ бүхий 10,521,600 тонн нүүрсийг биржээр борлуулав.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.