СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Н.Өнөрцэцэг: Маргааш миний шүүх хурал, нөгөөдөр 126 гишүүнтэй анхдугаар чуулган

Нийтэлсэн
4 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Д.Төв
4 сарын өмнө

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх дээр маргааш буюу 7 дугаар сарын 1-ний өдрийн 09:00 цагт сэтгүүлч Н.Өнөрцэцэгт холбогдох шүүх хурал болно. Тэрбээр, шүүх хурлаа олон нийтэд нээлттэй хийлгэхийг хүсэж буйгаа илэрхийлсээр байгаа юм. Энэ талаар өөрийн цахим хуудастаа ийнхүү бичжээ. 

Сэтгүүлч Н.Өнөрцэцэг:

-Маргааш миний шүүх хурал, нөгөөдөр 126 гишүүнтэй анхдугаар чуулган. Нийт эрхэм гишүүд, нам эвслүүд та бүхэндээ хандаж хэлэхэд хэвлэлийн эрх чөлөөнд хайртай байгаарай гэж хүсье. 

Хаалттай хурлын цаана хүн хэлмэгдүүлдэг юм биш биз! Шүүх хурлыг маань нээлттэй хийгээд, олны нүд чихэн дээр шүүгээд өгөөрэй. Заригийн Өнөрөө ямар гэмт хэрэг хийсэн болоод шорон оронд ороод байгаа юм гэдгийг ард түмэн мэдэг. 

Буу тулгаж байгаад гэдэг шиг, сэтгүүлчид шорон тулгаж байгаад сонгуулиа хийж, хүссэн үр дүндээ хүрцгээсэн шүү. Албал алаг, хоривол хориг гээд үнэт зүйл дээрээ хоёр хүүхдээ, эцэг эхээ бодохгүй сөрсөн тэнэг нь би. Харамсахгүй, үнэт зүйл, үзэл бодолдоо ямагт үнэнч байна гэжээ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.