СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Сонгууль-2024 | 2024-06-29

СЕХ-ны дарга П.Дэлгэрнаран: Хэн ялсныг хуулийн дагуу 14 хоногийн дотор танилцуулна

Нийтэлсэн
2 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
2 сарын өмнө

СЕХ-оос мэдээлэл хийлээ. Энэ удаагийн мэдээллээр санал хураалтын "гар тооллого" буюу хяналтын тооллогын дүн хараахан дуусаагүй байгааг хэлэв. 

СЕХ-ны дарга П.Дэлгэрнаран: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн санал хураалт хууль заасан хугацаанд амжилттай явагдаж өндөрлөлөө. Автомат тооллогын дүнг энэ сарын 28-ны үүрийн 04:50  цагт дууссан. Системээр дамжуулсан дамжуулалт бүрэн дууслаа. Сонгогчдын ирц 69,4 хувьтай дууссан. Мөн гадаадад байгаа 9768 иргэн саналаа өгсөн нь системийн дүнд нэгтгэгдсэн. 

Нийт 1 450 000 мянган сонгогч саналаа өгчээ. Саналаа өгсөн сонгогчдын тоо өмнөх сонгуулиудаас буураагүй, харин өссөн байна. 2020 оны сонгуультай харьцуулахад сонгогчдын ирц 10 хувиар өссөн байна. Өмнөх сонгуулиар 18-20 насныхан болон 50-аас дээш насныхан идэвхтэй оролцдог байсан бол энэ жил 24-50 насныхан маш идэвхтэй оролцжээ. Улаанбаатар хотынхон 70 хувь, хөдөө орон нутгийнхан 60-аас дээш хувьтай оролцжээ. 

Сонгуулийн тухай хуулиар дангаараа оролцож буй нам 4 хувь, хоёр намын эвсэл 5 хувийн босго давж байж УИХ-ын суудал хуваарилалтад оролцоно. Гурав ба түүнээс дээш нам нэгдэж оролцвол 7 хувийн босго шаарддаг. Энэ удаагийн сонгуульд 19 нам, хоёр эвсэл оролцсоноос тухай хоёр эвсэл 5 хувийн босгоо давсан.

Намуудын авсан саналын хувь:

1. МАН-35

2. АН-30,1

3. ХҮН 10,4

4. Үндэсний эвсэл 5,2 

5. ИЗНН 5,0 хувь

Улс төрийн намын хуулиар нийт сонгогчдын нэгээс дээш хувийн дэмжлэг авсан бол улс төрийн намын санхүүжилт авах эрхтэй байдаг. Энэ болзлыг хангасан нийт 9 нам байна. 

Үүнд дээрх таван нам эвслээс гадна дараах дөрвөн нам байна. 

6. Шинэ нэгдсэн эвсэл 4,8

7. Үнэн ба зөв нам 2,8

8. Иргэний хөдөлгөөний нам 1,4

9. Бүгд найрамдах нам 1,3 хувийн дэмжлэг авчээ. 

Цахимаар дүн мэдүүлсний дараа гар тооллого хийж эхэлсэн. Эхний хэсгийн хороонд 23:00 цагт гар тооллогоо эхэлсэн ч эцсийн дүн гарагүй байна. Одоо 6-7 хэсгийн хорооноос ирэх дүнг хүлээж байна. Одоо байгаа хэсгийн хороодын дүн гар тооллогын дүнгээс зөрөөгүй байна. Эдгээр хэсгийн хороодын гар тооллогын дүн нэгтгэгдсэнээр эцсийн дүнг танилцуулна.

Маргааш /2024.06.30/ СЕХ-ны хурлаа хийнэ. Энэ хурлаар хамгийн их санал авсан нэр дэвшигчдийг УИХ-ын гишүүнээр сонгогдсонд тооцох шийдвэрээ гаргана. Энэ дүнгээ УИХ, Ерөнхийлөгчид өргөн барьсны дараа "эцсийн дүн" хэмээн албажина. Үүний дараа гишүүдэд үнэмлэхийг нь гардуулна. УИХ-ын шинээр сонгогдсон гишүүд чуулганаа хийх боломжийг хангаж өгнө гэлээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (2)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Иргэн
2 сарын өмнө
116.206.83.106

Хар машинаа халаагүй цагт монголын төр цэвэр болохгүй болоогүй бас та өнөөдөр төр барина гэх шиг үнэн хожим ялах дор үйлиин үрээс бүү зугт

Иргэн
2 сарын өмнө
116.206.83.106

Хар машинаа халаагүй цагт монголын төр цэвэр болохгүй болоогүй бас та өнөөдөр төр барина гэх шиг үнэн хожим ялах дор үйлиин үрээс бүү зугт

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.