СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
LIVE TALK | 2018-12-06

Я.Бадамсүрэн: Хайрыг сэтгэлийн амин булаг гэж ойлгодог

Нийтэлсэн
6 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Батцэцэг
6 жилийн өмнө

 

"...Хөхий хангай уулс минь

Хөвсгөр мананд хөвөлзөнө

Хөлстэй тохомоо засахаар

Хүлэг морь минь үүрсэнэ

Санан санан очно

Санахын жаргал цээжинд

Сайвар сайвар алхална

Цайвар халтар морь минь дээ... хэмээх “Дуулахын заяа” дууныхаа шүлгийн шадыг яруу найрагч Ядамдоржийн Бадамсүрэн нутагтаа яаран очих замдаа тэрлэсэн гэдэг. Сэтгэлийнхээ догдлол баярыг ийн бүтээлдээ тусгадаг түүний хайрын анхны дуу "Ямархан сэтгэл мартах юм бэ". Найрагчийн зүрхнээс ундарсан "Хайрын гэгээн бороо", "Нүдэн хайр" зэрэг олон дуу нь олны дунд амьдарч, одоог хүртэл эгшиглэсээр. Дуу болгон нь хит болдог зохиолчийн жил бүр уламжлал болгон толилуулдаг “Хайрын сүлд дуу 2017” тоглолт ойртсоор. Гэгээн хайрын Хонгорзул сониныг нэрийнхээ хуудас болгож чадсан тэрбээр үзэгчидтэй уулзахаар догдолж суугаа.  

Сэргэлэн болжмор шиг сэргэг байх үедээ шүлэг бичиж суух сайхан

 

 

-Та шинэ өглөөг хэрхэн угтаж, үр бүтээлтэй өнгөрүүлж сурсан хүн бэ?

-“Өглөөг өөртөө” гэдэг үг байдаг. Би эрт босоод шинэ өглөөг эрч хүчээр дүүрэн угтах дуртай. . Өглөөний цай надад илүү амттай байдаг юм.  

-Найрагч хүний амралтын өдөр, чөлөөт цаг  энгийн биднийхээс арай өөр өнгөрдөг байлгүй дээ?

-Чөлөөт цагаараа кино үзэх дуртай. Хятад, Солонгосын олон ангитай сирал ширтэж сууснаас Оросын сэтгэлд хоногшсон кинонуудыг үзэх илүү дээр л дээ. . . Цуглуулсан пянз, CD-гээ дуртай үедээ сонсоно.

 

Гэгээн хайрын Хонгорзул сониныг нэрийнхээ хуудас болгож чадсан тэрбээр үзэгчидтэй уулзахаар догдолж суугаа

-Хоббигоо сонирхуулаач?

-. Цэргийн алба хааж байх үедээ эвлэлийн үүрийн дарга байлаа. Цэргүүдийг чөлөөгөөр хэд хоног явахаар нь шагай, ном их захина. 70 кг-ын гурилын шуудайгаар дүүрэн шагайтай. . Хааяа шагайгаар мэргэлж нэгийгээ цаашлуулж инээлдэнэ. Би завтай үедээ алжаал тайлах маягаар шагай цэвэрлэж, будаж суудаг юм. Өглөө ажил үйлсээ амжуулахаар гарахдаа шагай хаяж байж гэрээсээ гардаг. .

-Ширээний ном чинь ямар хүний бүтээл байх юм?

 -Би Беларуст суралцаж байхдаа Орост оччихоод номын сангаас нь ном хайгаад явж байтал “Миний Дагестан” гэдэг ном харагдлаа. Нээгээд үзтэл Мишигийн Цэдэндорж гуайн орчуулсан Дагестаны яруу найрагч Расул Гамзатовын тухай монгол хэл дээр хөрвүүлсэн байв. Жигтэйхэн баярлаад тэр номыг аваад уншиж билээ. Энэ бүтээл миний ширээ ном болоод 30 гаруй жилийг үджээ. Нэг өдөр манай сургууль дээр Долгорын Нямаа гуай ирж уулзалт ярилцлага хийлээ. Беларуст  сурч байсан хүүгээ л эргэж тойрч явсан хэрэг л дээ тухайн үед. . Гайхалтай найрагчийн энэ бүтээл мөн л ширээн дээр минь байдаг болсон юм. Зохиолч Дарамын Батбаяр миний багш. . Энэ гурван зохиолчийн зохиол бүтээл надад олон уран бүтээл туурвих эрч хүч хайрласан гэж боддог.  

 

 Надад намар олон өнгөтэй харагддаг

 

 

 -Яруу найрагчдад шүлэг тэрлэх, онгод орох цаг хугацаа өөр өөр байдаг юм шиг санагддаг. Та ямар улиралд голдуу шүлэг бичдэг вэ?

. 1998 онд “Мянган сарнай” гэдэг киног намрын улиралд найруулсан. Энэ кинонд намар болж буй үйл явдал, хөлөөр нэг хөглөрөх шаргал навчис дээр шив шинэ улаан сарнай бариад явж байгаа залуусын тухай гардаг юм. . Надад яагаад ч юм намар олон өнгөтэй харагддаг. Өвөлд би дуртай. Миний уран бүтээл зөвхөн намар гэлтгүй бүх цаг улиралд төрсөн байдаг. Сонирхуулахад . Би шүлгийг урт биш товчхон богино бичдэг. Тухайбал,

... Уран гоё охид

Усны мандал шиг хөвөрнө

Би үсэрье” эсвэл

“... Дурлаагүй орон зай хаана байна

Би байна” гэх зэргээр Хайку маягийн шүлэг бичнэ.  

Х. Надаас зохиолыг маань нэг кино продакшн судалгаа хийхээр авсан. Зохиолд 1939 оны дайны тухай өгүүлдэг юм. Фронтын шугамаас нэг бригадад ирээд дарга болж байгаа бүсгүйн тухай. . Бодит хүний амьдралын тухай бичиж байгаа болохоор маш их судалгаа хийсэн.

-Хайрын сонины эрхлэгчээр олон жил ажилласан хүний хувьд  та өөрийнхөө бодлоор хайрыг илэрхийлээч?

 -. Хайрыг хүндэтгэж явах ёстой юм. . Уран бүтээлч хүмүүс хайрын тухай илүү бичдэг юм шиг санагддаг. Эхийн хайр, ээжийн бүүвэйг юутай ч зүйрлэшгүй. . Сайхан чигээр нь хадгалж үлдэх нь зүйтэй. Сэтгэлийн булаг оргилсон хайрын ертөнцөд дуу хуур, инээд баясал, аз жаргал аяндаа бялхаж байдаг юм.   

 

Хайр гэдэг үг өөрөө хамгийн сайхан эрч хүчийг харамгүй хайрладаг юм шүү дээ

-Гэгээн хайрын “Хонгор зул” сониноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Хайрын сүлд дуу-2017” уралдаант наадмыг хөгжмийн зохиолч, ая зохиогчдын дунд зарлажээ та?

- “Хайрын сүлд дуу” наадмын санааг анх 1994 онд гаргаад арванхоёрдугаар сард шалгаруулж байв. “Хонгор зул” 1994 онд мөн л анх хэвлэгдэн гарч, уншигчдын хүртээл болж байлаа. . Сонины редакцид олон дууны шүлэг, нооттойгоо ирж тухайн үед хайрын хамгийн шилдэг дуу шалгаруулахад шалгарч билээ. Энэ дуу тэр жилдээ хамгийн шилдэг нь байлаа. . . 24 жилийн нүүр үзэж буй “Хайрын сүлд дуу-2017” уралдаант наадам энэ сарын 8-нд Үйлдвэрчний Эвлэлийн Соёлын Төв Ордонд 19.00 цагаас болно. . Тоглолтын тасалбар Үйлдвэрчний Эвлэлийн Соёлын Төв Ордоны билетийн кассаар худалдаалагдаж байгаа. Энэ наадамд оролцох гэж орон нутгаас бүртгүүлсэн уран бүтээлч олон бий. Улаанбаатар хотын оролцогчид аль хэдийнэ бэлтгэлээ базаагаад эхэлчихсэн. Залуу уран бүтээлчдээс  Б.Болормаа, А.Түмэн-Өлзий, Б.Батболд, Б.Болд, Х.Мөнгөнцэцэг нар оролцоно.                                                     

 

Дурлачихаад “Ямархан сэтгэл мартах юм бэ”дууны шүлгийг бичиж байлаа

 

 

 -Таны зохиосон хайрын дуунуудыг одоо ч хүмүүс дуулах дуртай. Тухайлбал, “Ямархан сэтгэл мартах юм бэ”, “Гэгээн хүсэл”, “Хайрын гэгээн бороо”, “Нүдэн хайр”, “Гүнж тогоруу” гээд цааш хөвөрнө дөө?

-. Энэ дуу олны дунд 30 жил амьдарч буй. . Н.Чулуунхүү гуай дээр би шүлгээ бариад нэг килограмм 24-ийн чихэртэй очиход их гайхаад харж билээ. Шүлгийг маань үзчихээд гурав хоногийн дараа “Би нэг аялгуу хийлээ, чи ирээд сонсоод үз дээ” гээд дуудсан. . Бичсэн шүлгээ дуу болгох гээд явж байсан тэр үеэ эргээд санахдаа “Ямар их зоригтой явсан юм бэ” гэж боддог юм. Түүнээс хойш дуучин Б.Мягмарсүрэн, С.Жавхлан, Р. Дэлгэрмаа гээд олон дуучин дуулсан даа. Энэ дуу одоо ч олны мэддэг дуртай дууных нь нэг болж чадсанд баярладаг. .(инээв)

 

Энэ наадам залуу уран бүтээлчдэд урам өгч, цаашид уран бүтээл хийх хүсэл төрүүлдэг

Би 1994 онд “Гэгээн хүсэл” дууны шүлгийг бичихэд аялгууг нь МУГЖ Л.Галмандах багш хийсэн.

...Хайрын сэтгэл монос шиг гэрэлтээд
Хаврын мөрөөдөл зун айсуй 
Хамтдаа нороод гүйхсэн дээ 
Харгуйн жимээр бороо цайрна 
Ариухан ч хүсэл минь ариухан 
Амрагийн болзоонд зун айсуй...

гэсэн шадтай. Энэ дууг рок попын дуучин Б.Мягмарсүрэн анх дуулж олонд хүргэсэн. Энэ дууны аялгууг хийж байхдаа Л.Галмандах багш бид хоёр хайрын дууны наадам хийе гээд ярилцаж байлаа. Хамгийн анхны наадамд оролцохоор Хэнтий аймгаас дуучин Д.Энхзул, Говь-Алтайгаас Н.Энхбат ирж байсныг санаж байна. . Энэ наадам залуу уран бүтээлчдэд урам өгч, цаашид уран бүтээл хийх хүсэл төрүүлсэн. Анхны наадмын үзэгчдээс надтай түрүүлж гар бариад, баяр хүргэсэн хүн бол тухайн үед Гадаад явдлын яамны сайд байсан Ц.Гомбосүрэн гуай. .

 

Сонин маань 2011 онд сэтгүүл болж хэвлэгдсэн нь олон хүний сэтгэлд хүрсэн 

Тэр үед одоогийнх шиг  сошиал, цахим ертөнц гэж байсангүй. . Залуусын дурлаж уншдаг ганц сонин байлаа шүү дээ. Оюутнуудтайгаа хайрын сонин хэвлүүлэн гаргаж, . Манай Хонгорзул сонин 1996 оны арванхоёрдугаар сарын сүүлчээр оюутнуудаар хайрын захидал бичүүлж хэвлүүлсэн юм. .

 

Хонгорзул сэтгүүлийн уншигчдад насны хязгаар байдаггүй. Уншигчдын хамгийн дуртай хэвлэлийн нэг одоо ч хэвээрээ

 -“Хонгор зул” сониноор залуус бие биедээ хайр сэтгэлээ илчилж, гэрлэж байсан тохиолдол бий шүү дээ?

 -. . Сонин маань 2011 онд сэтгүүл болж хэвлэгдсэн. Хонгорзул сониноо 18 жилийн нүүр үзэхэд би “За сонин минь хүнээр бол эрийн цээнд хүрлээ. Би ч 40 насны босго давлаа. Сониноо сэтгүүл болгож өнгө макет, дэглэлт,  нийтлэлийн бодлого талаас нь уншигчдад илүү гоё зүйл хүргэе” гэж бодсон. Сэтгүүл болж хэвлэгдсэн нь олон хүний сэтгэлд хүрсэн. . Зарынхаа буланг анкет маягаар биш шууд ярилцаж хөтөлдөг байсан юм. . Тэр хосууд одоо ч надтай холбоотой байдаг. Гэр бүл болсон хосуудыг манай сонин жил жилийнхээ ойн баяр дээрээ шагнаж урамшуулдаг байлаа.   

                         “Хайрын сүлд дуу” наадмыг үзэгчидтэй утга төгөлдөр тэмдэглэе гэж боддог болсон

 

 

-Шүлгээс гадна үргэлжилсэн үг, дуурийн цомнол, дуулалт зохиолууд бичсэн шиг санагдах юм?

-. Өнгөрсөн зун кино зураг авалтад явлаа. . Энэ чиглэлийн уран бүтээлч найзуудтайгаа кино зохиол бичиж, хамтарч уран бүтээл туурвидаг.

Яруу найргийн хоёр шинэ номоо хэвлүүллээ. Би Хонгорзул сониноо арванхоёрдугаар сарын 25-нд анх байгуулж байсан юм. Тиймээс бэлгэшээгээд арванхоёрдугаар сард яруу найргийн номоо хэвлүүлж, хайрын дууны наадмаа хийж буй. “Оддын сормуус дор чуулсан судар” шинэ номныхоо нээлт цэнгүүн хийхээр төлөвлөсөн. Энэ сарын 8-нд толилуулах хайрын дууны наадмын тоглолтыг үзэхээр ирсэн үзэгчдэд яруу найргийн хоёр шинэ номоо бэлэглэнэ. Энэ жилийн наадмыг би үзэгчидтэй утга төгөлдөр тэмдэглэе гэж бодож байгаа. Дөнгөж шинэ он гаргаад нэгдүгээр сарын 09-нд МЗЭ-ийн 90 жилийн ой болно.Ойдоо зориулж зохиолч, яруу найрагчдын онгод хийморь нь хөглөгдөж шинэ бүтээл олноор төрүүлсэн байх. Би ч гэсэн бичиж туурвилаа.

-Та нутгийнхаа тухай өгүүлсэн “Ангир нүдэн Мөндөөхөө” кино концерт хийсэн байх аа. Дахиж ийм том уран бүтээл хийх үү?

 -. Өсч төрсөн нутгийнхаа тухай уран бүтээл туурвихыг боддог. “Ангир нүдэн Мөндөөхөө” хэмээх миний дууг гавьяат жүжигчин Ц.Түвшинтөгс анх дуулж 1995 онд “Алтан намар” хөгжмийн наадмаас тэргүүн шагнал хүртэж байлаа. Тэр үед “Ардын эрх” сонины хит парад болоход “Гэгээн хүсэл” дуу тэргүүн байрт шалгарсан. Яруу найргийн наадам залуу уран бүтээлчдийн авьяасыг ирлэж, сэтгэл зүрх, онгод хийморийг нь асааж бадраадаг. Би 2000 онд 30 дуучин, UBS TV-ийн уран бүтээлчидтэй хамтраад 18 дуугаар кино концерт хийсэн юм. Тэр үед Увс аймгийг бүтэн тойрч Ханхөхийн тухай уран бүтээл хийсэн минь тэр. . . . Ингэж “Ангир нүдэн Мөндөөхөө” кино концерт гар, сэтгэл нийлсэн сайхан хамт олны хүчээр бүтэж байсан даа.   

 

 

Уран бүтээлийн цэнгүүн

“Ангир нүдэн Мөндөөхөө” 2000 он

“Ямархан сэтгэл мартах юм бэ?” 2001 он

“Том улаан наран дор тогоруу ниснэ” 2002 он

“Хонгор минь хоёулаа” 2003 он

“Хаврын бороо-Шүхрийн баяр” 2004 он 

“Дуулахын заяа зүрхэнд” 2005 он

“Нүдэн хайр” 2006 он

 

 

“Хайрын гэгээн бороо” 2007 он

“Миний сэтгэлийн гэгээ” 2008 он 

“Хосын хорвоо” 2009 он 

“Зүсээн гоодсон сэвгэр” 2010 он 

“Хан Хөхийн унага” 2011 он

“Бушуу ирийч-Зүрхэм түг” 2012 он

"Хайрын сүлд дуу 2017" 2018 он

1995 оноос “Хайрын сүлд дуу” наадмыг зохион явуулж ирсэн. Түүний бүтээл туурвилууд орос, англи, япон, хятад, солонгос хэлнээ хөрвүүлэгджээ.

 

                                                                                                                    

                                                 Ярилцсанд баярлалаа. Таны уран бүтээлд өндөр амжилт хүсье.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.