СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Сонгууль-2024 | 2024-06-29

Л.Оюун-Эрдэнэ: МАН урьдчилсан байдлаар 68-70 парламентын суудал авч, ялалт байгууллаа

Нийтэлсэн
4 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
4 сарын өмнө

МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ сонгуулийн үр дүнтэй холбоотой мэдээлэл хийв.

МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ: 

-Монгол Улсын иргэд, сонгогчид та бүхэн Монгол Улсын их хурлын ес дэх удаагийн сонгуульд маш идэвхтэй оролцож саналаа өгч, эрхээ эдэлсэнд чин сэтгэлийн талархал илэрхийлье.

Бид Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр шинэ гучин жилийг эхлүүлэх тухай бусад намуудтайгаа зөвшилцөж тогтолцооны өөрчлөлт хийж чадсан. Парламентад хоёр намаас өөр нам, нийгмийн салбарын төлөөлөл орж ирж чаддаггүй 34 жил болсон байна. Өнөөдөр бид нар 76 дарга төвтэй байсан тогтолцоо өөрчлөгдөж байна. Нутаг дэвсгэрийн төлөөллийн зарчимтай болж байна.

34 жилийн түүхэнд 5-6 намын төлөөлөлтэй парламенттай болж байна. Ардчиллын мэтгэлцээнд шинэ хуудас нээж байна гэж ойлгож болно. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хийсэн УИХ-ын гишүүдэд талархал илэрхийлье. Ардчилсан нам болон ХҮН намд баяр хүргэе.

. Парламентын намууд илүү бодлогын нам болно. Үзэл баримтлалаараа мэтгэлцэнэ. Ард түмний санал гээгдэхгүй. Миний бие санал өгөх үедээ сэтгэл хангалуун байсан нь 1990 онд Монголын ард түмэн саналаа маш сайн өгч байсан. Анхдагч үнэт зүйл дээрээ эргэн ирлээ. Бүх хүмүүст талархал илэрхийлье. Бид үзэл бодлын ялгаатай зүйлдээ хүндэтгэлтэй хандахыг хүсье гэв.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.