СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Сонгууль-2024 | 2024-06-29

Үндэсний эвслийн тэргүүн Н.Номтойбаяр: Би хулгайчидтай өш зангидна

Нийтэлсэн
5 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
5 сарын өмнө

Үндэсний эвслийн тэргүүн Н.Номтойбаяр мэдээлэл хийлээ.

Үндэсний эвслийн тэргүүн Н.Номтойбаяр:

-Монгол Улсын УИХ-ын сонгууль явагдаж дууслаа. Үндэсний эвслийн нэр дэвшигчдийг дэмжсэн бүх иргэддээ баярлалаа. Амаргүй сонгууль байсан гэдгийг та бүхэн сайн мэдэж байгаа. Хууль, хүчний байгууллагууд, Сонгуулийн Ерөнхий хороо хууль зөрчиж биднийг УИХ-ын сонгуульд төлөвлөсөний дагуу ажиллах боломжийг олгоогүй. Хамгийн сүүлийн нэр дэвшигч маань сонгууль дуусахаас 36 цагийн өмнө батламжаа авсан. Сүхбаатар, Чингэлтэй дүүрэгт нэр дэвшсэн Ганболдын Баярхүү маань сонгууль эхлээд ес хоносны дараа батламжаа авсан. Үндэсний эвсэл хуульд заасан босгыг амжилттай давж чадсан. Үндэсний эвслээс тойрогт нэр дэвшсэн, иргэдийнхээ сайн сайхны төлөө Монгол төрийнхөө төлөө эр зориг гаргаж, сэтгэлээрээ зүтгэсэн олон нэр дэвшигчид байгаа. Бүгдэд нь маш их талархаж байна.

Сүүлд хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурьдсан асуудал дээр нотлох баримтууд байгаа. Үндэсний эвслийн саналыг саармагжуулах олон үйл ажиллагаа явсан. Дахин

Үндэсний эвслийн улс төрийн үйл ажиллагаа дөнгөж эхэлж байна. Багагүй ч гэсэн хэдэн суудал авлаа. .

Сонгууль явуулахад хэд хэдэн анхаарах зүйл байна. Гараанаас тэгш уралдах ямар ч боломж алга. Эрх барьж байгаа нам бусад намууддаа дэгээ тавьж байна.

Босго 72408 хүний санал авах ёстой байсан. Нийт сонгогчдын таван хувийг авах байсан. Урьдчилсан байдлаар 190 мянган хүний байдал таван намд хуваагдаж байна.

Бид орон нутгийн сонгуулийн мөрийн хөтөлбөрөө өгсөн. Далайцтай орно. Мэдээж сүүлд нэр дэвшигчийн үнэмлэхээ авсан гишүүдийнхээ асуудлаар шүүхэд хандана. Ардын намын явуулга. Цагдаагаас хамгийн чухал хоёр хоног дээр ажиллагаа явуулсан. 300 хятад хүн ажиллаж байна гэх худал мэдээлэл дээр үндэслэн битүүмжилсэн. Эхлээд надад дэгээ тавиад таван хоног алдуулсан. Дараа нь сүүлийн хоёр хоног алдагдуулсан. Бидний зүгээс хууль зөрчсөн асуудал байхгүй. Хууль ёсныхоо дагуу гэрээтэй ажилчид л ажиллаж байсан. 

Сонгуулийн ерөнхий хорооны зөвшөөрлөөр хуулийн байгууллага нэгжлэг, шалгалт хийх ёстой. Гэвч хуулиа зөрчиж, зөвшөөрөлгүй үзлэг, нэгжлэг хийсэн. Цагдаагийн байгууллагаас "Үндэсний эвслийн штаб гэж мэдээгүй" гэх ядруу тайлбарыг өгсөн байна лээ. Бүгд л манай төв штабыг хаана байрлаж байсныг мэднэ. УИХ-ын сонгуулийн хуульд зайлшгүй өөрчлөлт орох ёстой юм байна. Өрсөлдөх боломж тэгш л байх ёстой.

Үндэсний эсвэл богино хугацаанд үйл ажиллагаагаа явуулсан ч хуулийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулсан. гэв.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (15)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
5 сарын өмнө
116.206.83.106

Битгий хуц гөлөг минь чи цагаан суврагаа улсдаа буцааж өг

Зочин
5 сарын өмнө
116.206.83.106

Битгий хуц гөлөг минь чи цагаан суврагаа улсдаа буцааж өг

Аргил
5 сарын өмнө
116.206.83.106

Зоригт хөвүүн Номтойбаяр. Сайн сайхныг ерөөе.

Аргил
5 сарын өмнө
116.206.83.106

Зоригт хөвүүн Номтойбаяр. Сайн сайхныг ерөөе.

Аргил
5 сарын өмнө
116.206.83.106

Зоригт хөвүүн Номтойбаяр. Сайн сайхныг ерөөе.

Зочин
5 сарын өмнө
116.206.83.106

Дүүд амжилт хүсье

Зочин
5 сарын өмнө
116.206.83.106

Энэ хүн өс зангидаж гарсан гэдгээ тодоор зарлалаа! Үүний төлөө л УИХ руу улайрсан! Ингэх хэрэггүй л юм байгаа юм даа!

Зочин
5 сарын өмнө
116.206.83.106

Маш зөв хар машингүй зөв тоолдог сонгуулийн төлөө

Зочин
5 сарын өмнө
116.206.83.106

Маш зөв хар машингүй зөв тоолдог сонгуулийн төлөө

Зочин
5 сарын өмнө
116.206.83.106

Амжилт хүсье

Зочин
5 сарын өмнө
116.206.83.106

Хүчтэй сөрөг хүчин болох хэрэгтэй

Зочин
5 сарын өмнө
116.206.83.106

Хүчтэй сөрөг хүчин болох хэрэгтэй

Зочин
5 сарын өмнө
116.206.83.106

Их л сагаж байна даа чи. энхийн ариун цагаан тагтаа биш шдээ!

Зочин
5 сарын өмнө
116.206.83.106

Ганц ч суудал аваагүй ялаагүй байж болиоч ээ. Ичиж үхээч ээ, хүүр ээ.

Зочин
5 сарын өмнө
116.206.83.106

Mundag daichin uls torch ulsiin ih hurald baih estoi hunii neg

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.