СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Сонгууль-2024 | 2024-06-28

Нийт сонгогчдын 69,3 хувь нь саналаа өгчээ

Нийтэлсэн
2 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
2 сарын өмнө

Монгол Улсын их хурлын ес дэх удаагийн сонгуулийн санал хураалт 22:00 цагт хаагдлаа. Улсын хэмжээнд 22.00 цагийн байдлаар  нийт сонгогчдын 69,3 хувь нь саналаа өгчээ.

Монгол Улсын их хурлын ес дэх удаагийн сонгуулийн санал хураалт өнөөдөр 07.00 цагт эхэлсэн. 2024 оны УИХ-ын сонгуульд 19 нам, 2 эвслээс 1337 нэр дэвшигч аймаг, дүүргийн бүсчилсэн 13 тойрогт өрсөлдөж байна.

Энэ удаагийн УИХ-ын сонгууль сонгуулийн холимог тогтолцоогоор зохион байгуулагдаж буй бөгөөд 126 гишүүн сонгогдох юм. Үүнээс 78 гишүүнийг мажоритар буюу нэр дэвшүүлж, 48 гишүүнийг пропорциональ буюу жагсаалтаар сонгоно.
Улсын хэмжээнд бүсчилсэн 13 тойрогт 2198 санал авах байр ажиллаж байна. Санал хураалт өнөөдрийн 22.00 цагт хаагдлаа. 

Нийслэлийн хэмжээнд нэг сая 93 мянган сонгогч 513 санал авах байранд саналаа өгсөн юм. Энэ удаагийн сонгуулийн үйл ажиллагаанд 40 мянган төрийн албан хаагч үүрэг гүйцэтгэж ажилласан бол гаднын 12 агентлагийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл манай улсад ажиллаж байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.