СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Сонгууль-2024 | 2024-06-28

МАН: Ардчилсан намыг төрийн сонгуульд шударга ил тод, нээлттэй оролцохыг уриалж байна

Нийтэлсэн
5 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
5 сарын өмнө

Монгол Ардын Намын сонгуулийн төв штабаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийв.

МАН-ын Намын байгуулалтын газрын дарга Б.Пүрэвдагва:

-. Тухайлбал Завхан аймагт Ардчилсан намынхан иргэдэд мөнгө тарааж байгаа нь ил болсон. Хуулийн байгууллага энэ асуудлыг шалгаж байна. Мөн УИХ-ын 4-р тойрогт нэр дэвшигч н.Мөнгөнхуяг нь нэрийн хуудастайгаа хамт 20 мянган төгрөгийг иргэдэд тараасан байна. Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 8-р багийн айлуудад 300 мянган төгрөг тараасан нь нотлох баримтаар нотлогдсон. Хуулийн байгууллагад шилжүүлсэн. Мөн 1-р тойрогт нэр дэвшигч Д.Ганбатын ухуулагч 100 мянган төгрөг тарааж байгаа нь илчлэгдсэн. Тус асуудлыг мөн хуулийн байгууллагад шилжүүлсэн.

Түүнчлэн иргэдэд худалч амлалт өгөх, сонгогчдод дарамт шахалт үзүүлэх байдал гарсаар байна. Бүх аймаг, нийслэлд иргэд зөөвөрлөх зөрчил ихээр гарч байна. 

Ардчилсан нам сонгуулийн хуулийг энэ мэтчилэн зөрчихөөс гадна МАН-аас нэр дэвшигчдийн нэр хүндэд халдах, гүтгэсэн мэдээ мэдээллийг цахим орчинд ихээхэн тараасан. Энэ талаар бид хуулийн байгууллагад хандсан бөгөөд 300 гаруй хаягийг хуурамч болохыг тогтоосон. гэв.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.