СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Сонгууль-2024 | 2024-06-28

Ардчилсан нам: Ховд аймагт их хэмжээний хуурамч мөнгөн тэмдэгт хэвлэсэн байж болзошгүй үйлдлийг илрүүлсэн

Нийтэлсэн
5 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
5 сарын өмнө

Ардчилсан намаас сонгуулийн үйл ажиллагаатай холбоотой цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө. Сонгуулийн хууль зөрчиж, иргэдийн сонгох эрхэнд хардсан 25 үйлдэл гарсан гэж Ардчилсан намаас мэдэгдлээ.

Ардчилсан намын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Лхагвадорж: 

-Эрх баригчид төрийн эрхийг дахин барихын тулд хууль бус бүхий л зүйлийг хийж байна. Тухайлбал, Орхон аймагт ЗХ-ний 186, 110-р ангийн цэргүүд халааснаасаа МАН-ын 8 нэр дэвшигчийн нэртэй цаас гаргаж, саналаа өгч байгаад баригдсан. Үүнийг Тагнуулын ерөнхий газарт албан ёсоор гомдол гаргах болно. 

УИХ-ын сонгуулийн II тойрогт төрийн байгууллагын автомашиныг сонгуульд ашигласан хууль бус үйлдэл гарсан. Тодруулбал, Завхан аймагт хүн эмнэлгийн машинаар сурталчилгаа хийсэн нь баримтжуулагдаж, 20 сая төгрөгөөр торгуулсан баримтыг та бүхэнд хүргэж байна.

Монгол төрийн мөнгөн дэвсгэртийг хуурамчаар хэвлэж иргэдэд тараасан байж болзошгүй байна. Тухайлбал, байна.

Түүнчлэн Говьсүмбэр аймгийн ИТХ-ын дарга н.Билэгсүмбэрэл гэх хүн машиндаа иргэд сонгогчдын санал авах зорилгоор мөнгө тарааж байхдаа үйлдэл дээрээ баригдсан байна. Мөн Баянзүрх дүүргийн наймдугаар байранд иргэдийн санал өгсөн хэсгийн яг дээрээс хяналтын камер байршуулан иргэдийг хянаж байна. Завхан аймагт МАН-аас нэр дэвшигч Б.Чойжилсүрэнгийн баг мөнгө тарааж байгаад баригдсан байна 

Төрийн сонгуульд МАН-аас нэр дэвшигчид нөлөөлсөн үйлдлүүд үргэлжилж байна. Жишээлбэл, Чингэлтэй дүүрэгт МАН -аас нэр дэвшигч Г.Дашням өөрийн эзэмшлийн скүтерийг маш олноор саналын байранд хэрэглээд  явах боломжгүйгээр үзүүлж байгаа нь хууль бус үйлдэл юм.

Эцэст нь мөнгө тараах, иргэдийн санал өгөх эрхэнд халдсан үйлдлүүд удаа дараа гарч байгаад харамсаж байна.

Ардчилсан намын гишүүн Р.Булгамаа:

-Иргэдийн сонгох эрхэд халдаж, нөлөөлж байгаа хүмүүс нь төрийн албан хаагч нар байгаад харамсаж байна. Төрийн албан хаагчийн ажил олгогч нь МАН биш, Монголын ард түмэн. Төрийн албан хаагчдыг хуулиа дээдэлж, хариуцлагатай ажиллаач гэж хэлмээр байна.

Өнөөдөр буюу сонгуулийн санал авах өдөр иргэдийн саналыг авах зорилгоор мөнгө тараах, сонголтоо хийхэд нөлөөлөх эсвэл санал өгсөн зургаа үзүүлж шан харамж авахыг шаардах, санал өгснөө батлах хуруун дээрх тэмдэглэгээгээ харуулж ямар нэгэн эд зүйл авахыг уриалж байгаа нь хууль зөрчиж байгаа үйлдэл юм.

Иргэдийн гар утсанд очиж байгаа дэмжээрэй, сонгоорой гэдэг мессэж нь хууль зөрчиж байгаа хэрэг юм. Ийм үйлдэл гаргасан иргэн 20 сая төгрөг, хуулийн этгээд 200 сая төгрөгөөр торгуулах хуулийн заалттай. Цаашлаад нэр дэвшигчдийн нэрийг татах ч зохицуулалт бий.

Дээрх хууль зөрчсөн үйлдэлд хамтран оролцож байгаа иргэн 1-5 жил хоригдох шийтгэлтэй гэдгийг анхааруулмаар байна гэв. 
 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.