СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Сонгууль-2024 | 2024-06-28

НИТХ-ын дарга Ж.Батбаясгалан: Шинэ парламентад төлөөллөө илгээх түүхэн эрхээ эдэлж, саналаа өгөөрэй

Нийтэлсэн
2 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
2 сарын өмнө

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ж.Батбаясгалан Сүхбаатар дүүрэг, Монгол Оросын хамтарсан 3 дугаар сургуульд байрлах санал авах хэсгийн хороонд очиж саналаа өгчээ.

Нийслэлийн хэмжээнд сонгогчийн нэрийн жагсаалтад бүртгэгдсэн 1.081,061 иргэн саналаа өгнө.

Нийслэлийн ИТХ-ын дарга энэ үеэр Үндсэн хуулиар олгогдсон эрхээ эдэлж, сонгуульдаа идэвхтэй оролцохыг нийслэлчүүддээ хандан уриаллаа.

Тэрбээр “ Энэ удаагийн сонгууль хүн амын төлөөллийн эрхийг хангаж, сонгогчийн санал гээгдэхгүй байх боломжийг бүрдүүлсэн. Мөн сонгогдсон хүмүүс төлөөллийн үүргээ гүйцэтгэхдээ зөвхөн нэг аймгийг бус бүсчилсэн хөгжлийг харж ажиллахаараа давуу талтай. Ийнхүү жалга довны үзлээс ангид байж, улсын хөгжлийг томоор харж ажиллах шинэ парламентад төлөөллөө илгээх түүхэн эрхээ иргэд сонгогчид маань заавал эдэлж, саналаа өгөөрэй” хэмээв.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.