СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Сонгууль-2024 | 2024-06-28

Санал тоолох төхөөрөмж гацсан тохиолдол гараагүй гэв

Нийтэлсэн
5 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
5 сарын өмнө

Нийслэлийн 5-р сургуулийн санал авах байранд төхөөрөмж гацсанаас үүдэн иргэд саналаа өгөх боломжгүйд хүрч дараалал үүссэн гэсэн мэдээлэл олон нийтийн сүлжээнд гарсан.

Энэ талаар Сонгуулийн ерөнхий хорооны Тамгын газрын дарга Д.Бат-Эрдэнэ тайлбар өглөө.

СЕХ-ны Тамгын газрын дарга Д.Бат-Эрдэнэ:

-Цахим орчинд 5-р сургуулийн санал авах байранд төхөөрөмж гацсан гэх мэдээлэл гарсан. Ийм дуудлага ирээгүй, төхөөрөмж гацсан тохиолдол байхгүй гэдгийг тус санал авах хэсгийн хорооноос бидэнд мэдээлсэн. Иймд бид үүнийг иргэдийг төөрөгдүүлсэн мэдээлэл гэж үзэж байна. Эргээд тэр мэдээлэл өгсөн хүмүүстэй холбогдоход буруу мэдээлэл түгээсэн байна гэдгээ хүлээн зөвшөөрсөн.

Түүнчлэн иргэд саналын хуудасны зургийг авах болон түгээх тохиолдол гарч буй бөгөөд ингэх нь хориотой гэдгийг сануулж хэлэх нь зүйтэй гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.