СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Сонгууль-2024 | 2024-06-28

МАН: Ардчилсан нам иргэдэд мөнгө тарааж байгаа үйлдлээ зогсоохыг шаардаж байна

Нийтэлсэн
5 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
5 сарын өмнө

2024 оны УИХ-ын сонгуулийн санал хураалт үргэлжилж байгаа энэ үед МАН-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийв.

МАН-ын Намын байгуулалтын газрын дарга Б.Пүрэвдагва:

-Монгол төрийн сонгуулийн санал хураалт эхлээд долоон цаг гаруй хугацаа өнгөрөөд байна. Энэ удаагийн сонгуулийн ирц 14:30 цагийн байдлаар 37%-д хүрсэн нь өмнөх сонгуулиудтай харьцуулахад өндөр, иргэд сонгуульдаа идэвхтэй оролцож буй сайн дүр зураг ажиглагдаж байна.

Харамсалтай нь Ардчилсан Намын зүгээс хууль зөрчсөн удаа дараагийн баримтууд ирж, нотлогдож байгаа учраас хэвлэлийн хурал хийж байна. Тухайлбал

Өвөрхангай аймгийн Төгрөг, Тарагт суманд оюутнуудыг тэтгэлэгт хамрагдуулна гэж худал амлаж, саналыг авах зорилгоор хууль зөрчсөн үйлдэл боллоо. Мөнгө тараалт бүх тойрогт хэрээс хэтэрч байна. Тодруулбал,

Өвөрхангай аймгийн зах дээр АН-аас 150,000 тарааж байгаа үйлдэл нотлогдлоо.

Ардчилсан намаас 4-р тойрогт нэр дэвшигч н.Мөнгөнхуяг нь өөрийн нэрийн хуудсыг мөнгөтэй хамт гялгар уутанд хийж, өчигдөр зах худалдааны төв дээр иргэдийн гарт бариулах, хүчээр тараах үйлдлийг бичлэгээр баталгаажуулж холбогдох байгууллагад өгөөд байна.

Зургаадугаар сарын 26-ны орой Арвайхээр сумын наймдугаар багийн айлуудад "Ардчилсан насыг дэмжээрэй" гэж дугтуйтай 300,000 төгрөгийг тараасан зөрчил илэрлээ. Иргэдийг дарамтлаж, шахах байдал ихээр ажиглагдаж байна. Мөн

Сонсголын бэрхшээлтэй иргэдэд зааварчилгаа өгч буй нөхдүүд "Ардчилсан намыг дугуйлаарай" гэж иргэний сонголтод нөлөөлж байна.

Нийслэлийн Сүхбаатар, Чингэлтэй, Баянзүрх дүүрэг, Өвөрхангай, Өмнөговь, Баянхонгор аймагт улсын дугааргүй машинаар сонгогчдыг зөөж, багцалж саналыг нь өгүүлж байгаа дүр зураг удаа дараа ажиглагдлаа. Иймээс МАН-ын зүгээс эдгээр зөрчлийн талаар холбогдох байгууллагад хандаж байгаа гэдгээ албан ёсоор мэдэгдэж байна.

Сонгуульдаа шударга оролцохыг бусад нэр дэвшигч, улс төрийн намуудад уриалж байна гэв.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (5)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Дорж
5 сарын өмнө
116.206.83.106

Энэ одоо юу гээд ард түмний толгойг эргүүлээд солиороод байнаа МАН өөрсдөө мөнгө тараагаад түүнийгээ булах гэж АН-г харлуулах санаатай хуцаж байна

Дорж
5 сарын өмнө
116.206.83.106

Энэ одоо юу гээд ард түмний толгойг эргүүлээд солиороод байнаа МАН өөрсдөө мөнгө тараагаад түүнийгээ булах гэж АН-г харлуулах санаатай хуцаж байна

Зочин
5 сарын өмнө
116.206.83.106

Бүх болж өүтэхгүй зүйлийг ман хийнэ

Зочин
5 сарын өмнө
116.206.83.106

Бүх болж өүтэхгүй зүйлийг ман хийнэ

Зочин
5 сарын өмнө
116.206.83.106

Бүх болж өүтэхгүй зүйлийг ман хийнэ

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.