Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн санал хураалт орон даяар үргэлжилж байна. 15:00 цагийн байдлаар нийт 823 мянга гаруй иргэн саналаа өгсөн нь нийт сонгогчийн 39,7 хувийг эзэлж байна.
Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн сонгогчийн санал авах үйл ажиллагаа 2024 оны зургаадугаар сарын 28-ны өдөр 07:00 цагт эхэлсэн бөгөөд 22:00 цаг хүртэл үргэлжилнэ. Тэгвэл яг одоо буюу 15:00 цагийн байдлаар нийт 823 мянга гаруй иргэн саналаа өгсөн байна. Өөрөөр хэлбэл нийт сонгогчийн ирц 39,7 хувьтай байна.
Сонгуулийн ерөнхий хорооны мэдээллээр улсын хэмжээнд саналаа өгсөн нийт сонгогчдын 64 хувийг ахмадууд буюу 70-аас дээш насныхан эзэлж байна. Харин залуучууд болох 18-19 насныхны сонгуульд оролцох идэвх сул буюу 28.6 хувьтай байна.
Иймд Үндсэн хуулиар олгогдсон сонгох эрхээ эдэлж, залуучуудыг энэ удаагийн сонгуульдаа идэвхтэй оролцохыг уриалав.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.