Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар Монгол Улсын Их хурлын сонгуулийн Сонгинохайрхан дүүргийн 11-1-19-3 дугаар хэсгийн санал авах байранд саналаа өглөө.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар“ Монгол Улсын Их Хурлын ес дэх удаагийн сонгуулийн санал хураалт өнөөдөр эхэллээ. Нийслэлчүүд та бүхнийг Монгол Улсын Үндсэн хуульд заасан сонгох эрхээ эдлэн, шинээр эмхлэн байгуулагдах Улсын Их Хурлын нэр дэвшигчдээ сонгож, төрийн эрх барих дээд шатны байгууллага бүрдүүлэх үйл хэрэгт идэвхтэй оролцохыг уриалж байна.
Монгол Улсын Үндсэн Хуульд орсон нэмэлт өөрчлөлтийн хүрээнд та бид анх удаа 126 төлөөллийг төрийн эрх барих дээд байгууллагад илгээх гэж байна. Эдгээрээс 78 гишүүнийг олонхыг төлөөлөх арга буюу мажоритар системээр, үлдсэн 48 гишүүнийг пропорциональ буюу намуудын жагсаалтыг үндэслэн сонгох юм. Монгол Улсын иргэд, тэр дундаа нийслэлийн нэг сая 93 мянган иргэнийг өөрийн оршин суугаа газрын харьяалах хэсгийн хороонд ирж сонгуульдаа идэвхтэй оролцоорой” хэмээв.
Нийслэлийн хэмжээнд нэг сая 93 мянган сонгогч 513 санал авах байранд саналаа өгнө.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.